Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2024/00584

 

2024 ************** 29 *******56/ШШ2024/0054

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай   .

 

*******56/2024/00576/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* *******, *******, 9/*******,

Хариуцагч: ,,

Нэхэмжлэлийн шаардлага: *******,462,542.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан *******,462,542.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай " барьцаалан зээлдүүлэх газар" нь иргэн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр БЗГ22-*******562 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 2*******-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 359 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 2******* ******* зүйлийн 2*******.******* дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт *******,462,542.92 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлага *******,462,542.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

*******. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан *******,462,542.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамж 3,500 төгрөгийн тал хувь болох *******9,250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******9,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн *******,462,542.92 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 3,500 төгрөгийн тал хувь *******9,250 төгрөгийг, улсын орлогоос *******9,250 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА