| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03943/И |
| Дугаар | 184/ШШ2024/05786 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05786
2024 11 20 184/ШШ2024/05786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***
Нэхэмжлэгч: ***
Төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **л, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ***, хэрэг гүйцэтгэгч **г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарын агуулга: *** ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, нэг гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж *** тоот регистрийн дугаартай Бизнесийн зөвлөгөө өгөх, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, гадаад худалдаа, чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Манай компани байгуулагдсан цаг хугацаанаас хойш үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, санхүүгийнхээ тайланг цаг тухайд нь гаргаж өгдөг байсан ч 2015 оны эхээр компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж тухайн оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй. 2015-2023 он хүртэл Х санхүүгийн тайлан гаргаж байгаа. Манай компани 2024 оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст 125,048,952 төгрөгийн татварын өртэй байна. Гэвч манай компани үйл ажиллагаа явуулж орлого олохгүй байгаа тул тухайн өрийг төлж барагдуулах боломжгүй байгаа. Иймээс тус компани өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй байсантай холбоотойгоор хуулийн этгээдийг татан буулгах дампуурсанд тооцуулах, төлбөрийн чадваргүйд тооцуулахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд манай компани 2015 оноос хойш өөрт ашиг олох нэг ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд компани нэг хувьцаа эзэмшигчтэй тул энэхүү өр төлбөрийг барагдуулах ямар ч боломжгүй, цаашид компанийг үргэлжлүүлж чадахгүй тул хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү.
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй ** регистрийн дугаартай *** ХХК нь ** 55,677,748 төгрөг, татварын торгууль 11,773,156 төгрөг, татварын алданги 19,054,192 төгрөг, нийт 125,048,952 төгрөгийн татварын өртэй тул татварын өрийг нэхэмжилж байна.
Хэрэг гүйцэтгэгч ***
2018 оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тавигдсан актын 125,048,953 төгрөгийн татварын өрийг төлж чадахгүй болж түүнээс хойш үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. ** ХХК нь үйл ажиллагааг удирдах менежмент дутагдаж, татварын өр төлбөр ихсэж, компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй хууль санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, Дампуурлын тухай хуульд заасан Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн дагуу ажилласан болно.***ХХК нь 2015 оны эхээр компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн тооцоолол алдагдан компанийн менежментийг явуулж чадахгүйгээс болж 2015 оноос ажиллаагүй, татварын өр төлбөрт орж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны өр барагдуулах газарт байснаа татварын ерөнхий хуулийн дагуу 2020 оны 6-р сард *** хэлтэст шилжүүлсэн зэргээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж байна.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж **ХХК-ийг татан буулгах санал оруулж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т**ХХК-ийн дүрмийн хуулбар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, *** ХХК-ийн санхүүгийн тайлан,
Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/4163 дугаар албан бичиг, нэхэмжлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хэрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, *** ХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, ***ХХК-ийн албан бичиг, ***банк ХХК-ийн албан бичиг, ***ХХК-ийн албан бичиг, *** ХХК-ийн албан бичиг, *** ХК-ийн албан бичиг, ** ХК-ийн албан бичиг, *** ХХК-ийн албан бичиг, *** ХК-ийн албан бичиг, *** ХХК-ийн албан бичиг, **ХК-ийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *** ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, *** ** ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх лавлагаа, *** газраас*** ХХК-ийн шимтгэл төлөлтийн мэдээлэл, *** бичиг, Нийслэлийн газрын албаны албан бичиг зэрэг баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*** ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тус компанийг Иргэн Н***2013 онд байгуулж, хувьцааг нь 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлж, захирлаар ажиллаж байгаа нь тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно. /хх-ийн 5, 7, 9/
Дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *** гаргасан ба үндэслэлээ 2015 оноос компанийн үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулан орлого олоогүй, татварын өрөө ч төлж чадахгүй, төлбөрийн чадварын болсон тайлбарлаж байна.
*** ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дүрмийн сан нь 1,000,000 төгрөг бөгөөд байгуулагдсан цагаас С****тоотод бүртгэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШЗ2024/12037 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр****томилж, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2024/13214 дүгээр захирамжаар ***т ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлж, уг хугацаанаас хойш 21 хоногийн дотор авлагатай нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ шүүхэд гаргах, түүнчлэн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 14.00 цагт хуралдуулахаар тогтсон.
Шүүгчийн захирамжид заасан буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд *** нь татварын өр төлбөрт нийт 125,048,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, өөр этгээдээс нэхэмжлэл гаргаагүй болно.
Дээрх өр төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 38,543,855 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 55,677,748 төгрөг, татварын торгууль 11,773,156 төгрөг, татварын алданги 19,054,192 төгрөгөөс бүрдсэн байх ба хариуцагч *** ХХК өр төлбөрийн хэмжээ, төлөх үүрэгтэй тухайд маргахгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан түр хэрэг гүйцэтгэгч *** шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2024/16617 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь ***, ***өв, Н***, Ашигт малтмал, газрын тосны газар, Т***, *** зэргээс хариуцагч ***д холбогдох лавлагааг тус тус гаргуулан ажилласан.
Дээрд дурдсан баримтаас үзэхэд *** ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй /бүртгэлгүй/, зөвхөн ***тоот данс эзэмшдэг, дансанд үлдэгдэлгүй, Нийгмийн даатгалын шимтгэлийн 439,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй нь тогтоогдож байна.
Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн бөгөөд **** ХХК-ийн нь төлбөргүй чадваргүй болсон шалтгаан нөхцөлийг дурдаж, 2015 оноос төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэсэн байна. /хх-ийн 145/
Дүгнэлтэд *** ХХК нь өөрийн хөрөнгийн 1,248.3 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй, компанийн үйл ажиллагааг удирдах менежмент дутагдаж, татварын өр төлбөр ихсэж 2018 он гэхэд 125,048,952 төгрөгийг татварын өрийг төлж чадаагүйгээс хэвийн үйл ажиллах явуулах боломжгүй болсон талаар дурджээ.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон тул **** ХХК -ийг татан буулгах саналын гаргасан.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасны дагуу компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч нар гаргаагүй тул дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар *** ХХК нь төлбөрийн чадваргүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон тул дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзлээ.
**К ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч *** даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч **н хэлтсийн нэхэмжилсэн татварын өр төлбөр 125,048,952 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагч *** ХХК нь маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг гүйцэтгэгчийн хийсэн ажиллагаагаар цугласан баримт, дүгнэлтээр татварын байгууллагын нэхэмжлэлийг хангах эд хөрөнгө, мөнгө хариуцагч *** ХХК-д байхгүй болох нь тогтоогдсон тул Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар С*** шаардсан өр төлбөр дуусгавар болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т***ХХК /регистрийн ***, улсын бүртгэлийн *** дугаартай/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14, 34, 35, 36 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч *** ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч ***шилжүүлж, татан буулгах ажиллагааг хийж, уг ажиллагаа дуусгавар болмогц холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасугай.
3. *** хариуцагч *** ХХК-иас татварын өр төлбөрт 125,048,952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар *** ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан***ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ