Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00060/И |
Дугаар | 189/ШШ2024/00053 |
Огноо | 2024-12-04 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 189/ШШ2024/00053
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, Стадион оргил, ******* хороолол, Богд Жамзандамба гудамж-33 Эл Эс плазад барилга ******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******од оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,257,819.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******4 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…зээлийн гэрээний үүрэгт 5,257,819.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлага 5,257,819.96 төгрөгийг 6 хувааж 2*******5 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны ******* дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 877,305 төгрөөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтууд, хариуцагч итгэмжлэл хариу тайлбар шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,257,819.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж 5,257,819.96 төгрөгийг 2*******5 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны ******* дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 877,305 төгрөөөр бүрэн төлж барагдуулахаар хугацааны хувьд харилцан тохиролцсон байна.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,076 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 49,538 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.оос 49,538 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,257,819.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2*******5 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны ******* дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 876,303 төгрөг, 2*******5 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 877,305 төгрөөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,076 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 49,538 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.оос 49,538 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Б. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ