| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0003/Э |
| Дугаар | 00003 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лосолжамцын Тэрбишд холбогдох эрүүгийн 1715002090066 дугаартай,163/2018/0003/эиндэкстэй хэргийг 2017 оны 12дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харгантынхан овогт Л.Т
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Тнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын “Уул Алтай” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т ийнөгсөн: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын Уул Алтай гэх газраас мод аваад хүүхдүүддээ хүргэж өгөх гээд Орхон аймаг орсон. Тэгээд Орхон аймаг руу ороод гэр хороололд явж байхдаа цагдаад саатуулагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн гэх мэдүүлэг.
1715002090066 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Л.*******ын өгсөн: Л.Т ийн мод бэлтгэсэн асуудлыг мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрийнхээ ойролцоогоос түлээний унаанги мод бэлтгэж Орхон аймагруу ачиж ороод цагдаад баригдсан талаар мэдсэн. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээний дагуу мөнгийг орон нутгийн орлогод оруулмаар байна. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 18 тал/,
Яллагдагч Л.Т ийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Бугат сумын “Уул Алтай” гэх газраас мод бэлтгэж ачаад Орхон аймаг руу орж явахдаа цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Гэрч С.*******ын өгсөн: “.. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын эцэс дээр ажил үүргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 78-31 БУА улсын дугаартай Делика маркын машин хажуугаар зөрсөн. Тэгээд харахад машины ар талын хэсэгт мод ачсан харагдсан тул би зогсоож шалгасан. Тэгтэл Л.Тнь жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэслийн гэрчилгээ байхгүй мөн модны гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан. Арын хэсгийг нь онгойлгож үзэхэд хуурай мод байсан. Хаанаас бэлтгэн оруулж ирсэнг асуухад Булган аймгийн Бугат сумаас орж ирсэн гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Гэрч Л.*******гийн өгсөн: “..Манай аав Л.Тнь Булган аймгийн Бугат суманд мал маллаж амьдардаг. Түүнээс мод бэлтгэж тээвэрлэж зарж борлуулдаг зүйл байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манайд хөдөө гэрийн гадаа байсан модоо ачиж авч ирж өгөх гэж байгаад цагдаад саатуулагдсан байна. Урд өмнө нь мод авч ирж байгаагүй”гэх мэдүүлэг /хх 21-2 тал/,
Гэрч Ц.*******ийн өгсөн: “..Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мал маллаж амьдардаг бөгөөд 78-31 БУА улсын дугаартай ногоон өнгийн Делика маркын тээврийн хэрэгслийг 2006 оноос хойш унаж байгаад 2015 онд Булган аймгийн Бугат сумын иргэн Тгэдэг хүнд 3 сая төгрөгөөр худалдсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд Тгэх хүн надаас шилжүүлж авна гээд чадахгүй л яваад байгаа. Би Тгэдэг хүнийг сайн танихгүй. Тухайн үед машин зарах сургаар надтай холбогдож миний машиныг худалдаж авч байсан. Тэрбишийн мод бэлтгэсэн асуудлыг мэдэхгүй. Надаас уг машиныг нэгэнт худалдаад авсан учраас надад хамаагүй асуудал байна. 78-31 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Тгэх хүний тээврийн хэрэгсэл болсон” гэх мэдүүлэг /хх 23 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, мөрдөгчийн санал /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 3 тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх албан тоот /хх 04 тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол/хх 05 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 08-10 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-13 тал/, Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт /хх 25-26 тал/, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх 32 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 тал/, хохирол төлсөн баримт /хх 36 тал/, илтэх хуудас /хх 41 тал/, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх хохирогчийн бичиг /хх 45 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлт /хх 46 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Тнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын “Уул Алтай” гэх газраас 78-31 БУА улсын дугаартай “Делика” маркын авто машинаар 1,25 метр урттай 40 ширхэг хуурай, “шинэс” модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 96516 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Л.*******, гэрч С.*******, Т.*******, Ц.******* нарын мэдүүлэг, экологи, эдийн засгийн үнэлгээ гаргасан мэргэжилтний дүгнэлт, шүүгдэгч Л.Т ийнхэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий мэргэжилтэн гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, тул Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.ТэрбишийгЭрүүгийн хуулийнтусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Т ийгхууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Т дял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнзэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Т ийнгэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 96000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирлыг төлсөн болох нь хавтас хэргийн 36 дугаар талд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5093193756 дугаартай дансанд 96000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримт, хохирогчийн хохирол төлбөргүй гэдгээ илэрхийлсэн /хх 45 тал/ баримт зэргээр нотлогдож байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй , хохирол төлөгдсөн гэжээ.
Мөрдөгчийн эд хөрөнгө битүүтжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л. Тэрбишийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1,25 метр урттай 40 ширхэг хуурай “шинэс” модыг улсын орлогот оруулахаар Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харгантынхан овогт Л.Т ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Т ийг450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Т ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгуулын ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Тнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Мөрдөгчийн эд хөрөнгө битүүтжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л. Тэрбишийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1,25 метр урттай 40 ширхэг хуурай “шинэс” модыг улсын орлогот оруулахаар Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийндоторБулганаймгийнЭрүү,Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхэддавжзаалдахгомдолгаргах, улсыняллагч, дээдшатныпрокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ