| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00584/И |
| Дугаар | 156/ШШ2024/00587 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00587
202 11 29 156/ШШ202/005*******7
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/202/005*******/И
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******
Хариуцагч: аймгийн , тоотод оршин суух, ,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,279,053.7******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 7,279,053.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Монгол Улсын иргэн Б.тэй харилцан тохиролцож 2023 оны 12 ******* сарын 02-ны өдөр №3Г2023120203723 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан IPhone15Pro" маркийн гар утсыг 25 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (2023 он 12 сараас 2026 он 01 сар) нийт 25 сар. ******* ******* ******* нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Б.тэй байгуулсан No 3Г2023120203723 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ногдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 7,279,053.7******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлага 7,279,053.7******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 7,279,053.7******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
. Хариуцагч Б. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамж 131,15 төгрөгийн тал хувь болох 65,707.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 65,707.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 7,279,053.7******* төгрөгийг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гийн улсын тэмдэгтийн хураамж 131,15 төгрөгийн тал хувь 65,707.5 төгрөгийг, улсын орлогоос 65,707.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА