Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00005

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                            

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

хохирогч Д.Эрдэнэбат,

шүүгдэгч Д.Цнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүгэрийн Цогт-Очирт холбогдох 201706000064 дугаартай, 132/2017/0065/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн “Халиун” суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Өөлд овогт Д. Ц

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Цнь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг "Хөндлөн" гэх газарт байрлах хохирогч Д.Эрдэнбатын гэрээс халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг, хөөрөгний даалин зэргийг хулгайлж 9882300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц ын өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Эрдэнэбатын өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 27-нд миний 2 хөөргийг авсан юм байна лээ. Ц ыг 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар луу явуулсан тэгэхэд л аваад явсан юм байна лээ. Надад хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүй. Хохирлоо л төлүүлж авмаар байна. Болдог бол энэ хүнээр  мал ахуйгаа харуулж хохирол төлбөрөөс хасч тооцуулах саналтай байна. Алтанхуяг гэдэг хүнд 2 хөөрөг өгсөн гэдэг. Алтанхуяг нь 1 л хөөрөг авсан гэдэг. Нэг хөөргөө буцааж авсан. Одоо халтар манан хөөрөгнийхөө хохирлыг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,                           

201706000064  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Ц ынөгсөн: “...Алтанхуягын дэлгүүрт очоод 2 хөөрөг 600,000 мянган төгрөгийн барьцаанд тавьмаар байна гэж хэлэхэд Алтанхуяг “би энэ 2 хөөрөгийг чинь хүмүүсээс асууя гэж хэлэхээр” нь хөөрөгөө Алтанхуягд орхиод явсан. Орой нь Алтанхуягын утасруу нь залгаад чи хүнд үзүүлсэн үү гэж асуухад би үзүүлсэн хүрээд ир гэсэн. Тэгээд би дэргүүрт нь очиход Алтанхуягын эхнэр Сараа, Алтанхуягын баз гээд 30 гаруй насны миний үеийн Аюуш гэх залуу хамт байсан. Алтанхуяг “надад 600,000 мянган төгрөг одоохондоо байхгүй байна” гэхээр нь би одоо 100000 мянган төгрөг өгчих дараа нь бусад мөнгөө авья гэж хэлсэн. Тэгээд Алтанхуягаас 100000 төгрөгийг нь аваад хөдөө явахдаа даалингаа авъя гэж хэлчихээд явсан. Үлдсэн 500000 төгрөгөө бага багаар авсан гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Эрдэнэбатын өгсөн: “....2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний хооронд Булган аймгийн Хишиг-Өндөр сум 2-р багийн нутаг Хөндлөн гэх газарт байрлах манай гэрээс шинэ цагийн 1 ширхэг цагаан шүрэн хөөрөг, 1 ширхэг хуучны халтар манан хөөрөг, 1 ширхэг эмэгтэй хүний сүүжин алтан ээмэг зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч   Ц.Алтанхуягийн өгсөн: "... 2017 оны 01 дүгзэр сарын 03-05-ны хооронд байх Ц14-15 цагийн орчим манай дэлгүүрт бор өнгийн даалинд хийсэн 2 ширхэг хөөрөг бариад үүнийг худалдаж авах уу гээд орж ирсэн. Нэг нь халтар манан хөөрөг, нөгөөдөх нь найман шарга морины сийлбэртэй цагаан хаш хөөрөг байсан. Ингээд тэр 2 хөөргийг сонирхоод үзэхэд халтар манан хөөрөг нь бөөрөн дээрээ цуурчихсан байсан ба өндөр үнэ хэлэхээр нь аваагүй” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батбаярын өгсөн: "...Цнадтай юм ярьж байгаад хөөрөглөхдөө нэг том цагаан хөөрөг гаргаж хөөрөглөсөн" гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Цэнд-Аюушийн өгсөн: "...Алтанхуяг Цогоогийн хөөргөлж байсан цагаан өнгийн хөөргийг 500000 төгрөгөөр худалдаж авлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч С.Александарийн өгсөн: "...Цтухайн үед хөдөөнөөс ирээд удаагүй байсан. Хоёр ширхэг хөөрөгөөр хүнтэй тамхилаад явдаг байсан. Надтай цуг Халиун дэлгүүрт орохдоо тэр 2 хөөрөгийг авч явсан.." гэх мэдүүлэг,

Гэрч С.Оюунтөгсийн өгсөн: "... манай гэрээс шинэ цагийн хуучны халтар манан хөөрөг, эмэгтэй хүний 1 ширхэг сүүжин алтан ээмэг зэрэг эд зүйлс алга болсон байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч Д.Отгонмаагийн өгсөн: "...Цнь бор шаргал өнгийн зүү ороох оёдлоор оёсон даалинтай, цагаан өнгийн барзгар хээтэй, атгасан гарын хэмжээтэй хөөргөөр хөөрөглөж байсан. Үүний дараа даалингаасаа шаргал цоохор өнгийн цагаан хөөрөгнөөсөө арай жижиг хэмжээтэй хөөрөг гаргаж ирсэн..." гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 14-21 тал/, “Лэндс” ХХК-ийн дүгнэлт /хх 51-54 тал/, улсын бүртгэлийн лавлагаа /хх 70 тал/, урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 72 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 113 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 115-119 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Цнар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг "Хөндлөн" гэх газарт байрлах хохирогч Д.Эрдэнбатын гэрээс халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг, хөөрөгний даалин зэргийг хулгайлж 9882300 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Эрдэнэбат, гэрч Ц.Алтанхуяаг, Б.Батбаяр, Ж.Цэнд-Аюуш, С.Александр, С.Оюунтөгс нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ц ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.Цогт-Очирт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц ынгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эрдэнэбатад 8412300 төгрөгийн , иргэний нэхэмжлэгч Ц. Алтанхуягт 600000 төгрөгний хохирол тус тус учирсан ба шүүгдэгч шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Цнь цагдан хоригдсон 15 хоногтой, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Өөлд овогт Д.Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ц ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Цнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногтой,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ц оос 8412300 /найман сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад олгох, иргэний нэхэмжлэгч Ц.Алтанхуягт 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С. ЦЭРЭНДУЛАМ