| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2022/0288/Э |
| Дугаар | 2023/ДШМ/1239 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мижиддор |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ДШМ/1239
2023 03 02 2023/ДШМ/239
Б.А, Н.М, Д.Э
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мижиддорж,
шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/701 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Т, Ш.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Н.М, Д.Э нарт холбогдох 2110003830158 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.А, 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10-427 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ОЮ81051609/;
2. Н.Э, 1981 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 8-344в тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ШГ81040708/;
3. Д.Э, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүрт хотхонд засал чимэглэлээр ажилладаг, ам бүл 3, хүүхдүүдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14-171 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ИА87102709/;
Б.А нь Н.М, Д.Э нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг,
Н.М нь Б.А, Д.Э нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг,
Д.Э нь Б.А, Н.М нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг,
мөн дээрх хугацаанд тус дэлгүүрийн гадна иргэн Ш.Эг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг ганцаараа, санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А, Н.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11-т “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Борогчууд овогт Батсүхийн Алтанцэцэгийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Нэргүй овогт Нэргүйн Мягмарсүрэнг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Дулмаагийн Энхцэцэгийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Мг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Эийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын эдлэх 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 118.104 төгрөгийг, шүүгдэгч Н.Мгээс 118.104 төгрөгийг, шүүгдэгч Д.Эээс 118.104 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ш.Эд олгож, шүүгдэгч Б.Аээс 58.700 төгрөгийг, шүүгдэгч Н.Мгээс 58.700 төгрөгийг, шүүгдэгч Д.Эээс 58.700 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ш.Тд олгож, шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Ш.Т, Ш.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3 дахь заалтад зааснаар “хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн.
1. Хохирогч Ш.Т, Ш.Э нар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргахад ялгаварлан гадуурхаж, хангаж шийдвэрлээгүй.
2. Хохирогч Ш.Э, Ш.Т нарын эрүүл мэндийг хүндээр гэмтээснийг нуун дарагдуулж, дахин шинжээч томилоогүй, хохирогч Ш.Тгийн 2 дахь шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар гаргасан.
3. Шинжээч эмч Ганболд нь хэргийн бодит байдлыг нуун дарагдуулж, хохирогч Ш.Т, Ш.Э нарын эрүүл мэндийг хүндээр гэмтээсэн, амь эрсдэхэд хүргэж буй байдлыг нуун дарагдуулж гэрчээр хууль бус мэдүүлэг өгсөн.
4. Хохирогч Ш.Э, Ш.Т нарыг шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нар мөрдөн мөшгиж, заналхийлж “дайрсан ч яадаг юм бэ” гээд биеэ хянах чадваргүй, согтуу, хохирогчийн амийг бүрэлгэхийг завдсан, бүлэглэн танхайрч эрүүл мэндийг хүндээр гэмтсэнийг нуун дарагдуулсан. Шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн байхад хохирогчдын өгсөн мэдүүлгийн үг өгүүлбэрийг тогтоолд тусгасан байдаг.
5. Хохирогч Ш.Э, Ш.Т нарын төлбөрийн баримтуудыг устгасан, төлбөрийн баримтуудаар тусгуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.
6. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүхийн шатанд хохирогчдын эрхийг эдлүүлээгүй.
7. Шүүх болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Э, Ш.Т нарын болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн амь нас, эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хангуулах хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй.
8. Хохирогч Ш.Э нь 201000495 дугаартай эрүүгийн хэргийн хохирогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр, амь насыг нь бүрэлгэхээр заналхийлж 2110003830158 дугаартай Эрүүгийн хэргийн хохирогч болгож дахин хохироож, дээрх хэргийг халхавчлан энэ хэргийн хохирогч болгож, хохирогч Ш.Э, Ш.Т нарыг дахин эрүүл мэнд, эдийн засгийн хохирол учруулж хохироосон.
Хохирогч Ш.Т яаралтай хагалгаанд орох заалттай байхад, хохирогч Ш.Э, Ш.Т нарын эрүүл мэнд хүндээр гэмтсэн байхад нуун дарагдуулж, хүсэлтийг зориуд орхигдуулж шинжээч эмч томилоогүй.
Шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нар нь согтуу, биеэ хянах чадваргүй, бүлэглэн зодож танхайрсан, тээврийн хэрэгсэл унан дайрч, амь бүрэлгэхийг завдсан хэргийг нуун дарагдуулсан.
9. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй мөрдөгч Чинзоригт хуульд заасан арга хэмжээг аваагүй.
10. Яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хууль бус хүсэлтэнд прокурор Мижиддорж бүрэн эрхээ хэрэгжүүлэн гомдол гаргаагүй. Харин хохирогч Ш.Т, Ш.Э нар хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт, гомдол гаргасныг шийдвэрлээгүй.
11. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахаар мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах хүсэлтүүд гаргасныг удаа дараа ялгаварлан гадуурхаж, шийдвэрлэж өгөөгүй.
12. 2022 оны 3 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2110003830158 дугаартай хэрэг шилжин ирсэн ч 2022 оны 4 дүгээр сарын 25-нд анх мэдэж, улмаар хохирогч Ш.Э, Ш.Т нар нь дарамт шахалтад орж, уг хавтаст хэрэгтэй танилцахаар хандаж, удаа дараа айлган сүрдүүлж, хавтаст хэрэгтэй танилцуулахгүй байсаар 1 удаа танилцсан.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, төлбөрийн баримтууд, камерын бичлэгийн хэсгүүдийг устгасан. Нотлох баримтууд устгасан байхад хуульд заасан арга хэмжээг аваагүй. 2022 оны 3 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэрэг шилжиж ирээд 8 сар байсан. Ямар ч үндэслэлгүйгээр 8 сар гаруй шүүх дээр хохирогч Ш.Т, Ш.Э нарыг хохироож, бидний эрхийг эдлүүлэхгүй, хориглон хязгаарлаж байсаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар шүүхийн тогтоол гаргасан байна.
13. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн 2022/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолд:
Хохирогч Ш.Э, Ш.Т нарын мөрдөн байцаалтанд буцаах, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар гаргасан хүсэлтүүд, төлбөрийн баримтууд тусгуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхээр, мөрдөн байцаалтад буцаах хүсэлтүүдийг, шүүгдэгч Энхцэцэг, Мягмарсүрэн, Алтанцэцэг нарын зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүдийг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хяналт тавьж буй прокурор Г.Мижиддорж, шүүгч И.Ганбат нараас удаа дараа татгалзаад байхад хүсэлтүүдийг хүлээн авахгүй, хохирогч нарыг ялгаварлан гадуурхаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирлоо авах эрхийг эдлүүлээгүй. Хохирогчдын хохирсон хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах эрхийг эдлүүлээгүй, прокурор Г.Мижиддорж, шүүгч И.Ганбат, өмгөөлөгч Г.Ганцэцэг нар нь хохирогч нарын эрхийг хориглож, хязгаарлаж, эрүү шүүлт тулган, айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж байгаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал яригдахгүй гэж хуульчилсан байхад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн мэтээр ял завшуулж, хууль бусаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2022/ШЦТ/701 дугаар шийтгэх тогтоол үйлдсэн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А, Д.Э, Н.М нар заналхийлсэн, мөрдөн мөшгөсөн гэж хүсэлтдээ дурдсан байна. Заналхийлсэн, мөрдөн мөшгөсөн асуудал тогтоогдоогүй. Гэрийн хаягийг хууль бусаар, зориуд хавтас хэрэгт цуглуулж хийсэн. Мөрдөгч Чинзориг, прокурор, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг Авлигатай тэнцэх газар шилжүүлж шалгуулна гэхэд прокурорын зүгээс гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг хангалттай нотолж тогтоосон. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч нарыг дарамталсан, мөрдөж мөшгөсөн асуудал байхгүй. Хохирогч нар удаа дараа гомдол гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй учраас биечлэн оролцуулж өгнө үү гэсэн саналыг нэг удаа гаргасан. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд хохирогч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нарт холбогдох хэрэгт оролцож байна. Энэ гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр үйлдэгдсэн. Тухайн үед ковидын халдвартай Монгол Улсын Засгийн газраас тогтоосон журам хэрэгжиж байх явцад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг учруулсан. Мөн тус дэлгүүрийн гадна иргэн Ш.Эг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгэн нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарласан нөхцөл байдал гараагүй.
Өөрөөр хэлбэл, хохирогч нарын амь насанд халдсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Хохирогч нар хэлээд байгаа болохоос шүүгдэгч нар болон өмгөөлөгч Г.Ганцэцэг мөрдөн мөшгөсөн нөхцөл байдал байхгүй. Прокурорын зүгээс мөн адил эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зүйл байхгүй. Хохирогч нарын гаргасан хүсэлт, болон гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 701 тоот шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Ш.Т, Ш.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Б.А нь Н.М, Д.Э нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг,
Н.М нь Б.А, Д.Э нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг,
Д.Э нь Б.А, Н.М нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний оройн 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэн Ш.Тг,
мөн дээрх хугацаанд тус дэлгүүрийн гадна иргэн Ш.Эг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг ганцаараа санаатай учруулсан гэмт хэргийг тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
дуудлагын лавлагааны хуудас /1хх 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1хх 18-24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 98-100, 103-106/, хохирлын баримтууд /1хх 161-171, 176-234/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх 203-205/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх 206/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Ш.Тгийн “...Дэлгүүрийн гадна машинтай ирээд зогстол өөдөөс нэг машин тулж ирээд зогссон. Бид 2 буугаад жолооч тал руу очоод “миний дүү чи яагаад тулаад зогсчихсон юм бэ” гэхэд өөдөөс салаавч гаргаад дунд хуруугаа гаргасан. Тэд нар бууж ирэх үед манай эгч цагдаа руу залгах гэтэл намайг заамдаад авах үед би дэлгүүр рүү гүйгээд орсон. Тэгтэл миний үснээс зулгаагаад доош нь дараад байхаар нь боль гээд хэлтэл тавихгүй байх үед гаднаас нэг хар куртиктай эмэгтэй орж ирээд миний хамар руу гурвуулаа өшиглөөд байсан. ...” /1хх 27, 28-32/,
хохирогч Ш.Эгийн “...Машин дотор 4 эмэгтэй байсан ба бүгд согтуу байсан. Яагаад тулаад зогсчихвоо гэхэд дайрчихсан ч яадаг юм гэж хэлээд салаавч гаргасан. Ард нь сууж байсан хоёр эмэгтэй бууж ирээд манай дүү Туяа руу дайраад урд сууж байсан жолооч эмэгтэй над руу дайраад “чи яасан цагдаа дууддаг юм” гээд үснээс зулгаагаад миний утсыг аваад газар шидсэн. Тэгээд намайг чирээд замын эсрэг талд гаргаж зодсон. Манай дүү Туяа тэр эмэгтэй хүмүүсээс зугтаж дэлгүүр орох гэтэл уг дэлгүүрийн таамбарт ороход нь хар, улаан куртиктэй эмэгтэй нар намайг дүү Туяаг хамт зодож эхэлсэн. Жолоо барьж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд намайг зодож миний цээж болон толгой хэсэгт гараараа цохиж түлхэж унагаагаад үснээс зулгаагаад толгой руу гараараа цохиод, мөн хөлөөрөө бөгсөн бие рүү олон удаа өшиглөсөн. ...” /1хх 33, 34-37, 38-41/,
гэрч Д.Дэлгэрмаагийн “...Алтанцэцэг буугаад дэлгүүр орсон. Цагаан машины жолооч болон хамт явж байсан эгч бууж ирээд чи буруу зогссон байна ш дээ гэхэд Энхцэцэг урдаас нь юу яриад байгаа юм бэ, зогсдогоороо зогсож байна гэсэн чинь чи согтуу байна чи буруу зогссон байна гээд нөгөө эгч лайв хийсэн. Энхцэцэг дунд хуруугаа гаргаад цонхоо хаачихсан. Тэгээд машины гадаа Энхцэцэг нөгөө эгч хоёртой хэрэлдэж муудалцаад унасан. Мягмарсүрэн нэг эгчийнх нь утсыг аваад шидчихсэн. Тэгсэн нөгөө эгч бас Мягмарсүрэнгийн утсыг аваад шидчихсэн. ...” /1хх 61-63, 64-65/,
гэрч Л.Батнасангийн “...Дэлгүүрийн гадаа машинтайгаа яг зогсох үед өөдөөс нь бас яг тэр үед цагаан машинтай нэг хүүхэн урсгал сөрж ирж тулж зогсчихоод бууж ирэнгүүтээ Энхцэцэгийн машины хаалга цонхыг цохиод ирж мөргөлөө ш дээ гээд хэрүүл эхэлсэн. Энхцэцэг, Мягмарсүрэн, Алтанцэцэг нар нөгөө хоёр хүүхэнтэй маргалдаад байсан. Тэд нар нэлээн удаан маргалдсан, би бага насны хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ яваад өгсөн. ...” /1хх 66-68/,
гэрч А.Хонгорзулын “...Ээжээс юу болсныг асуусан чинь дэлгүүр ороод ундаа авах гэж байсан чинь нөгөө хоёр эмэгтэйн нэг эгч нь ээжийг үсдэж дараад цохиод унагаасан гэж байсан. Ямар ч гэсэн тэр хоёр эгч ээжийг зодоод байсан гэсэн... манай аав, ээж, тэд нар бага зэрэг уусан байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. ...” /1хх 69-71/,
гэрч Н.Батцэцэгийн “...Гэтэл удалгүй манай дэлгүүрийн гадаа эмэгтэй хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би дэлгүүрээсээ гарч “та нар энд муудалцаж орилолдож болохгүй хол явж маргалд, дэлгүүрийн орлого хаагаад байна” гэж хэлэхэд миний үгийг тоохгүй хоорондоо машинаа буруу байрлуулан тавьчихлаа гээд маргалдаж байсан тул би орхиод дэлгүүрт орж ирэхэд удалгүй миний араас эгч дүү гэх 2 хүний дүү гэх хар малгайтай куртик өмссөн хүн “цагдаа дууд согтуу хүмүүс машин бариад байна” гэж надад хэлэхэд нь “та нар өөрсдөө учраа ол” гэж хэлэхэд буцаад гарсан. 10-аас 20 минутын дараа дэлгүүрийн үүдэнд буюу амбаарт нь эгч, дүү гэх хүмүүсийн дүү нь жирэмсэн гэх хүний үснээс зулгааж, хоёр биенээ үсдэж байсан тул би зодолдож байгаа хүмүүсийг дэлгүүрт оруулахгүй гэж хаалга дээр зогсох эгч, дүү хоёрын эгч нь гаднаас орж ирээд жирэмсэн эмэгтэйг “болиоч ээ, тавиач наад үсийг нь” гэж хэлэхэд цаанаас нь тайрмал үстэй, хар куртик өмссөн эмэгтэй ирээд эгчийг нь үсдэж татах үед би хаалгаа хааж цагдаа дуудсан. ...” /1хх 76-77/,
гэрч Г.Тодгэрэлийн “...Гадаа эмэгтэй хүмүүс орилолдоод зодолдоод байхаар нь цонхоор харахад хоёр машин өөд өөдөөс тулаад зогссон. Дөрөв таван эмэгтэй хүмүүс зодолдож байгаа харагдсан. ...Эгч дүү гэх хоёр эмэгтэйн нэг нь замын цаана танихгүй хар хувцастай эмэгтэй хүнтэй зодолдож байсан. Дүү нь манай дэлгүүрийн гадаа бас нэг эмэгтэй хүнтэй зодолдож байсан. Намайг хоёр давхрын цонхоор харж байхад өөрийгөө жирэмсэн гэх эмэгтэй мөн эгч дүү хоёр харагдахгүй болохоор доошоо нэг давхарт дэлгүүрт бууж ирэхэд дэлгүүрийн үүд буюу амбаарт эгч дүү хоёр, жирэмсэн эмэгтэй гэх бүсгүй, хар хувцастай эмэгтэй хүмүүс дээр доороо ороод зодолдож байна. Хэн хэнийгээ зодож байсныг мэдэхгүй. ...” /1хх 78-79/,
гэрч Г.Дарханы “...19 цагийн орчим гаднаас 3 эмэгтэй хүн хоорондоо зодолдоод манай дэлгүүрт ороод ирсэн. Би тэр 3 эмэгтэйг салгаад цагдаа дуудаж өгсөн. Манай дэлгүүрт хориод минут хэрэлдэж маргалдсан. Яг хэн хэнийгээ зодсоныг бол би мэдэхгүй. Дэлгүүрт байхад үүдэнд цайвар цэнхэр куртиктэй эмэгтэй болон хар куртиктэй эгч, дүү хоёр эмэгтэй нийт гурван эмэгтэй хоорондоо зууралдаж ноцолдож байсныг хаалганы дотор талаас ажигласан. Би гаднаас орж ирсэн цэнхэр болон хар куртиктэй хоёр эмэгтэйг барьж аваад дэлгүүрээс хөөгөөд гаргасан. ...” /1хх 80-82, 83-84, 85-86/,
гэрч Х.Мөнхөөгийн “...Дэлгүүрийн дотор талд манаач хийж байхад хэсэг эмэгтэйчүүд дэлгүүрийн гадна талд хоорондоо хэрэлдэж зодоон болсон байсан. Би тэдний зодооныг хараагүй. Дэлгүүрийн үүдний амбаарт хоёр эмэгтэй нэг нэгнийхээ үснээс нь зулгааж ноцолдож байсныг болиулж салгасан. Тэгээд би дэлгүүр рүү орсон. Дараа нь хоёр эмэгтэй дэлгүүр рүү орж ирсэн. Араас нь хоёр, гурван эмэгтэй орж ирэх үед Дархан хөөгөөд гаргасан. Намайг харахад хоёр эмэгтэй нэг нэгнийхээ толгойн үснээс зулгаасан байсан. ...” /1хх 87-89/,
гэрч М.Нямсүрэнгийн “...Ш.Т, Ш.Э нараас мэдүүлэг авч, гэмтлийн зэрэг тогтоож, шинжээч томилсон. ...” /1хх 90-91/,
гэрч Э.Нармандахын “...Зодсон гээд байсан 4 эмэгтэйгээс бол бага зэрэг архи үнэртэж байсан. ...эгч дүү гэх эмэгтэй нараас бол архи үнэртсэн зүйл бол байгаагүй. ...” /1хх 92-94, 2хх 195/,
гэрч Ө.Мягмарсүрэнгийн “...4 эмэгтэйгээс архи үнэртэж байсан. Харин нөгөө 2 эмэгтэйгээс архи үнэртэхгүй байсан. ...”/1хх 95-97, 2хх 193-194/,
яллагдагч Б.Аийн “...Дэлгүүрийн үүдэнд зогсоход цаана нь цагаан машин зогсож байсан. Намайг дэлгүүр орох үед өөдөөс Ш.Э, Ш.Т нар зөрөөд гарсан. Би гарч очоод “яасан бэ” гэхэд “урсгал сөрсөн” гэж байна гэхээр нь “яахаараа урсгал сөрдөг юм бэ” гэж хэлсэн. Би буцаад дэлгүүр рүү орох гээд явж байхад араас гэнэт үснээс татсан. Энэ үед Н.М, Д.Э нар орж ирээд салгасан. Миний үснээс зулгаасан байсан тул түүнийг нь болиулах гэж байснаас цохисон зүйлгүй. Маргаан үргэлжилж байхад эмнэлэг, дараа нь удаагүй цагдаа ирсэн. Гэтэл цагдаа ирээд Н.М бид 2-г авч явна гэж байсан. Гэтэл нэг нь ирээд үснээс зулгаагаад зодох гээд байсан. Тэгэхээр нь би энэ хүмүүс зодоод явуулахгүй юм байна гээд араас нь нөхрийнхөө машинтай явсан. ...” /2хх 161-163, 2хх 248-249/,
яллагдагч Н.Мгийн “...Бид нарыг очих үед цагаан машин зогсож байсан. Дэлгүүрээс 2 эгч гарч ирээд машиндаа суух гэж байснаа Д.Эийн машин дээр ирж “урсгал сөрсөн байна” гэхэд Д.Э “түр зогсож байгаа юм эгчээ” гэхэд “буугаад ир” гээд хаалга цохиод бичлэг хийгээд байсан. Өөрсдөө эхэлж өдсөн. Д.Э урд цонхоо онгойлгоход цамцнаас нь татаж чирээд нэлээн удаан маргалдсан. Гэтэл Б.А юу болсон бэ гээд гараад ирсэн. Урсгал сөрсөн байна гээд хэлж байтал гар утсан дээрээ бичлэг хийгээд эхэлсэн. Би бас бичлэг хийгээд машин хоорондынх нь зай хол байна гэж хэлсэн. Гэтэл Ш.Э ирээд миний утсыг авч шидсэн. Яаж байгаа юм бэ гэхэд миний гар утсыг булааж авах гэж байгаад өөрөө бичлэг хийж байсан гар утсаа унагасан. Машиндаа эргээд суутал Б.Аийн 2 хүүхэд ам цангаад байна гэхээр нь би дэлгүүр рүү дөхөж очиж байхад хүн орилох шиг болсон. Ороход Б.А зодуулж байсан. Түүний дээр Ш.Т нь гарсан байсан. Жирэмсэн хүн дээр гэж хэлээд хойноос нь татаж босгосон. Энэ талаар дэлгүүрийн камерын бичлэгт хүртэл буусан. ...” /2хх 172-175, 3хх 3-4/,
яллагдагч Д.Эийн “...Дэлгүүрийн гадна очиж зогсоход нэг цагаан машин гэрлээ хурц тусгаад зогсож байсан. Гэтэл Б.Аийг дэлгүүр орсны дараа нэг эгч ирээд фейсбүүкээр лайв хийгээд загнаж, цонх цохиод байхаар нь цонхоо буулгаад “яаж байгаа юм бэ” гэхэд “урсгал сөрөөд зогссон байна, гэрлээ ямар хурц тусгадаг юм” гэхээр нь “та өөрөө гэрлээ хурц тусгасан байсан болохоор юм харагдахгүй байна” гэсэн. Гэтэл миний куртикнээс татаад урчихсан. Бичлэгээ хийгээд өөдөөс олон юм яриад байхаар нь би цонхоо хаахад машины урд талын копудыг цохиод байхаар нь би зүүн гарынхаа дунд хурууг гаргасан. Хаалга хүчтэй татаад байхаар нь гарсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Б.А дэлгүүрийн үүдэнд зодуулж байхад би ороогүй. Н.М орж салгасан, би гадаа машинаа холдуулж байсан. ...” /2хх 184-186, 3хх 7-8/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ш.Эгийн биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. ...” гэх 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн /1хх 110-112/,
“...Ш.Тгийн биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо хөнгөн зэрэгт хамаарна. ...” 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1235 дугаар /1хх 129-131/,
“...Ш.Тд хамрын зүүн дээд ясны хугарал, таславчийн мурийлт үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Тгийн зүүн ухархайн дотор ханын хугарал нь хуучин хугарал байна. Шүүх эмнэлгийн 1235 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...” 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар /1хх 138-145/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Аийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, Н.Мг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, Д.Эийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А, Н.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11-т “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Ш.Т, Ш.Э нар хамтран “...шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажэээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогч Ш.Т, Ш.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын үйлсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд дээрх хуульд хамаарах заалттай боловч шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргасан, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоодоогүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасныг хэрэглэх боломжгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын эдлэх 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэх Эрүүгийн хуулийн зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, өргөн хүрээгээр тогтоосон байх тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын эдлэх 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг харьяалах дүүргийн буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэж өөрчлөх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Алтанэцэцэг, Н.М, Д.Э нар нь хохирогч Ш.Т, Ш.Э нарт хөнгөн хохирол учруулсан ба үүнтэй холбоотойгоор цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг хангах үүднээс “...хохирогч Ш.Т, Ш.Э нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хороо нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Алтанэцэцэг, Н.М, Д.Э нараас жич нэмэмжлэх эрхтэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.
Хохирогч Ш.Эгийн биед 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “хөнгөн зэргийн гэмтэл” тогтоогдсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг хохирогч Ш.Э эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргахад прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Мөн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус анхан шатны шүүх хуралдаан хойшлогдсон ба ингэхдээ хохирогч Ш.Т, Ш.Э нар шүүх хурхлдаанд ирээгүй, өмгөөлөгч авна, хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр 5 удаа, шүүгчээс татгалзаж 1 удаа, шүүгч сургалттай гэх үндэслэлээр 1 удаа, прокурор сургалттай гэх үндэслэлээр 1 удаа нийтдээ 8 удаа хойшилсон байна.
Давж заалдах шатны шүүхэд хохирогч Ш.Т, Ш.Э нар нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхийн тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно. ...” гэж дурьдсан болно.
Шүүхээс Хууль зүйн туслалцааны төвд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/286 дугаартай, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/334 дугаартай албан бичгээр хохирогч Ш.Т, Ш.Э нарын өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс албан бичиг хүргүүлсэн боловч Хууль зүйн туслалцааны төвийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/77 дугаартай, Өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2/291 дугаартай албан бичгүүдээр “...өмгөөлөгч томилох боломжгүй. ...” гэсэн хариу хүргүүлжээ.
Түүнчлэн, шүүх хуралдаанд хохирогч Ш.Т, Ш.Э нарын гаргасан хүсэлтүүдээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан, мөн тэдгээрийн эрхийг хангах үүднээс зохих газруудад хандсан боловч хохирогч Ш.Т, Ш.Э нар нь шүүх хуралдаанд ирэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал давтагдсаар байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно. ...” гэж зааснаар шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангаж явуулсан болно.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Т, Ш.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын эдлэх 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.М, Д.Э нарын эдлэх 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг харьяалах дүүрэг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. “...Хохирогч Ш.Т, Ш.Э нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Алтанэцэцэг, Н.М, Д.Э нараас жич нэмэмжлэх эрхтэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Т, Ш.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ