| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00637/И |
| Дугаар | 156/ШШ2024/00599 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00599
2024 11 29 156/ШШ2024/00599
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00637/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Нийгмийн *******ын *******,
Хариуцагч: ******* аймгийн Норовлин сумын 3 багт байрлах, Өргөө ******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,867,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн Нийгмийн *******ын ******* нь хариуцагч Өргөө ******* ХХК-д холбогдуулан 1,867,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* аймгийн Нийгмийн *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 4192958 тоот регистрийн тай ******* аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулдаг Өргөө ******* ХХК нь 2022 оны 07 сараас ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан авлага үүсгэж, 2023 оны 09 сарын байдлаар ******* *******ын сангуудад 1,867,500 төгрөгийн өртэй гарсан байна. Авлага үүссэн хугацаанаас хуримтлагдсан авлага үүсгэхгүй байх, өрөө төлж барагдуулах талаар удаа дараа тус компаний захиралд хандсан. Мөн байгууллагын харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоосон боловч байгууллагын дансаар ажил гүйлгээ хийгдэхгүй байна. Иймд Өргөө ******* ХХК-ийн ******* *******ын шимтгэл 1,867,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Өргөө ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Өргөө ******* ХХК нь 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тайлбар гаргасан байна. Иймд хариуцагч Өргөө ******* ХХК-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт... Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ..." гэж заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн Нийгмийн *******ын газрын шүүхэд гаргасан 1,867,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Өргөө ******* ХХК нь 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Өргөө ******* ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.1, 123 зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн Нийгмийн *******ын газрын нэхэмжилсэн 1,867,500 төгрөгийг хариуцагч Өргөө ******* ХХК нь 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 1,867,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1,867,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,830 төгрөгийн тал хувь болох 22,415 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА