| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00636/И |
| Дугаар | 156/ШШ2024/00600 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00600
2024 11 29 156/ШШ2024/00600
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00636/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* ******* ЗБН,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,867,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ЗБН-д холбогдуулан 1,867,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 4197089 тоот регистрийн дугаартай ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ЗБН нь 2022 оны 07 сараас нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан авлага үүсгэж, 2023 оны 09 сарын байдлаар нийгмийн ******* сангуудад 1,867,500 төгрөгийн өртэй гарсан байна. Авлага үүссэн хугацаанаас хуримтлагдсан авлага үүсгэхгүй байх, өрөө төлж барагдуулах талаар удаа дараа тус компаний захиралд хандсан. Мөн байгууллагын харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоосон боловч байгууллагын дансаар ажил гүйлгээ хийгдэхгүй байна. Иймд ******* ******* ЗБН-ээс нийгмийн ******* шимтгэл 1,867,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ******* ЗБН нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* ******* ЗБН нь 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тайлбар гаргасан байна. Иймд хариуцагч Өргөө онон ХХК-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт... Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ..." гэж заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газрын шүүхэд гаргасан 1,867,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ЗБН нь 1,867,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч ******* ******* ЗБН нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газрын нэхэмжилсэн 1,867,500 төгрөгийг хариуцагч ******* ******* ЗБН нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 1,867,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1,867,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,830 төгрөгийн тал хувь болох 22,415 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА