Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/06274

 

 

 

 

 

 

 

     2024             12              11                                            184/ШШ2024/06274

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,981,417.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь *******тэй 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1715189894 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 2026 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатайгаар авсан. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1715189894 А тоот тэтгэврийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн хугацааг 2026 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл төлөхөөр эргэн төлөлтийн хуваариа сунгасан.  Зээлдэгч ******* нь ЗГ1715189894 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2024 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 182 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 12,793,305.2 төгрөг, зээлийн хүүнд 1,163,364.24 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 24,747.76 төгрөг нийт 13,981,417.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,981,417.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 350,000 төгрөгөөр 3,850,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 10,131,417.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,981,417.2 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 350,000 төгрөгөөр 3,850,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 10,131,417.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,981,417.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 350,000 төгрөгөөр 3,850,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 10,131,417.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 113,929 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,858 төгрөгөөс 113,929 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        *******