| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00523/И |
| Дугаар | 140/ШШ2024/00467 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00467
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан, ......1-р баг, ....... тоотод оршин суух ....... овогт . нэхэмжлэлтэй,............
Хариуцагч: Завхан, .............. тоотод оршин суух, ......... нуур овогт ........... холбогдох,
Зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь ................. ажиллуулдаг. Иргэн ........... нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүүхдүүд хүнсгүй болчихсон байна гээд будаа-10 кг үнэ-38,000 төгрөг, элсэн чихэр 10 кг- үнэ-45000 төгрөг, масло-1 кг 9000 төгрөг, зулын тос 1 кг-11,000 төгрөг, гурил-50 кг үнэ-105,000 төгрөг, нийт-208,000 төгрөгийн бараа зээлээр авч явсан боловч одоо хүртэл төлбөрийг барагдуулаагүй, энэ хугацаанд ажил дээр нь болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч энэ хүн ирээгүй.
Ийм учраас .......... зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ............. нь ......... нэхэмжилсэн 200,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ............ холбогдуулан зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ........ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ............ нэхэмжилсэн 200,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгч ............ нэхэмжилсэн зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг хариуцагч ......... нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч ........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........3,325 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 3,325 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 6,650 төгрөгийг нэхэмжлэгч ........олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ........... нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...... 3,325 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 3,325 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 6,650 төгрөгийг нэхэмжлэгч ......... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ........нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ