Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00006

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П. Шижиртуяа,

Шүүгдэгч Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцогтын Гансүхэд холбогдох эрүүгийн 1715002400094 дугаартай, 163/2018/0008/Э индэкстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Булган аймгийн Хялганат тосгоны Онцгой байдлын хэсэгт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ашинба овогт Н.Г

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Гнь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н.Насандэлгэрийн Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбарын байранд байрлах Экспресс банкаар өөрийн дүү Н.Ганболдын нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны картнаас гүйлгээ хийх үед андуурч 5071084493 дугаартай дансруу шилжүүлсэн 545000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г ынөгсөн: 2017 оны 11 дүгээр сарын  3-ны өдөр миний дансруу мөнгө орж ирсэн. Би машинаа зарсан байсан болохоор тэрний мөнгө орж ирж байна гэж бодсон. Тэгээд эхнэрийнхээ данс руу мөнгөө хийгээд зээлээ төлсөн. Тухайн үед  надруу ярьсан бол тэр дор нь буцааж өгөх байсан. Бүүр сүүлд над руу ярьсан. Тэгээд би “мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо өгье” гэж хэлсэн. Тэгээд дараа нь залгахад тэр хүний утас нь болохгүй байсан.  Цагдаагаас гомдол ирсэн байна гээд дуудсан. Би хохирол төлбөрөө төлсөн. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,                                    1715002400094 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.Насандэлгэрийн  өгсөн: Би Б.Алтаншагай гэх хүнээс 545000 төгрөг зээлж авсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөнгөө өгөхөөр Хаан банк ортол өөрийн картаа гэртээ үлдээсэн байсан. Тэгээд төрсөн дүү болох Н.Ганболдын Хаан банкны картыг гуйж аваад түүний 5180392221 дугаартай дансанд экспресс банкаар 545000 төгрөг хийчихээд Б.Алтаншагайгийн Хаан банкны 5371084493 дугаартай дансруу хийх гэж байгаад 5071084493 дугаартай дансруу андуурч гүйлгээ хийсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Алтаншагайруу залгаж асуухад мөнгө ороогүй гэсэн тул 3 хоногийн дараа Хаан банк орж гүйлгээгээ тодруулахад Булган аймагт байдаг Н.Ггэх хүний дансруу шилжүүлсэн байсан. Түүнрүү залгахад уг мөнгийг аваад зарцуулчихсан, одоо өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Би андуурч шилжүүлсэн 545000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Ц.Нандин-Эрдэнийн өгсөн: Н.Ггэх хүний 5180392221 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 545000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Мөн өдрөө Н.Гнь уг мөнгийг бусдын дансруу шилжүүлсэн байна. Түүнээс Н.Ггэх хүний данснаас Хаан банкны зүгээс мөнгө татаж аваагүй гэх мэдүүлэг /хх 29 тал/,

Шүүгдэгч Н.Гансүхийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд ажил дээрээ байж байхад миний дансруу 545000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд миний машин зарсан мөнгө орж ирж байна гэж бодоод эхнэрийн 5092077515 тоот дансруу 500000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Би машин зарсан хүнрүү утсаар залгасан чинь холбогдох боломжгүй гэх хариу өгч байсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа нэг танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад таны дансруу андуураад мөнгө шилжүүлчихсэн байна, та надруу буцаагаад явуулж чадахуу гэсэн. Тэгэхээр нь би цалингийн зээл рүү мөнгийг хийсэн, мөнгөтэй болохоороо өөрт чинь өгч болох уу гэж асуусан. Тэгсэн чинь тэр хүүхэн утсаа салгаад дахиж яриагүй. Тэгтэл саяхан цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авч байна. Би мөнгийг нь буцааж өгнө гэх мэдүүлэг /хх 31 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 02 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гомдол мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол /хх 07 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10, 11 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 18-тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 32 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33 тал/, урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 35 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 39-40, 49 тал/, хохирогч Н.Насандэлгэрийн хүсэлт /хх 50 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Гнь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н.Насандэлгэрийн Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбарын байранд байрлах Экспресс банкаар өөрийн дүү Н.Ганболдын нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны картнаас “төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр хийгдсэн 5071084493 дугаартай дансруу шилжүүлсэн 545000 төгрөгийг завшсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Насандэлгэр, гэрч Ц.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Н.Гансүхийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлжээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон тул Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Г ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр хийгдсэн   545000 төгрөгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н. Гнь  хохирогч Н.Насандэлгэрийн Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбарын байранд байрлах Экспресс банкаар өөрийн дүү Н.Ганболдын нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны картнаас “төлбөр тооцооны алдаатай гүйлгээр хийгдсэн  5071084493 дугаартай дансруу шилжүүлсэн 545000 төгрөгийг өөрийн машин зарсан мөнгө орж ирлээ гэж бодсон гэж мэдүүлж байх боловч дээрхи хэрэгт авагдсан болох шүүхийн хэлэлцүүлэг хэлцэгдсэн хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн ...төрсөн дүү болох Н.Ганболдын Хаан банкны картыг гуйж аваад түүний 5180392221 дугаартай дансанд экспресс банкаар 545000 төгрөг хийчихээд Б.Алтаншагайгийн Хаан банкны 5371084493 дугаартай дансруу хийх гэж байгаад 5071084493 дугаартай дансруу андуурч гүйлгээ хийсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Алтаншагайруу залгаж асуухад мөнгө ороогүй гэсэн тул 3 хоногийн дараа Хаан банк орж гүйлгээгээ тодруулахад Булган аймагт байдаг Н.Ггэх хүний дансруу шилжүүлсэн байсан. Түүнрүү залгахад уг мөнгийг аваад зарцуулчихсан, одоо өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг, ...  Н.Ггэх хүний 5180392221 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 545000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Мөн өдрөө Н.Гнь уг мөнгийг бусдын дансруу шилжүүлсэн байна. Түүнээс Н.Ггэх хүний данснаас Хаан банкны зүгээс мөнгө татаж аваагүй гэх гэрч Ц.Нандин-Эрдэнийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 Шүүгдэгч Н.Гансүхэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Г ынгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Насандэлгэрт 545000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Ашинба овогт Н.Гг төлбөр тооцооны алдаатай гүйлгээр хийгдсэн   545000 төгрөгийг завших гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Гансүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Гнь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг сар бүр 250000 /тавин таван мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ