| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00525/И |
| Дугаар | 140/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00468
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ...........ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ................ тоотод оршин суух ............ид холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 635,521 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .......ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ......... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 630,521 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт-635,521 төгрөгийг хариуцагч .........оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
.........ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ............-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч . ХХК нь хариуцагч ........ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 635,521 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайбараар тогтоогдож байна.
Хариуцагч .........нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ........... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,718 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........9,859 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 9,859 төгрөг тус тус гаргуулж, нийт 19,718 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ........... ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 635,521 төгрөгийг хариуцагч .......... нь бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,718 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........ос 9,859 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 9,859 төгрөг тус тус гаргуулж, нийт 19,718 төгрөгийг нэхэмжлэгч ........ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ