| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00496/И |
| Дугаар | 140/ШШ2024/00487 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 140/ШШ2024/00487
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ........... хот........... дүүрэг 1-р хороо, .......... байрлалтай, ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .......сумын ........ тоот хаягт оршин суух, ...... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 521,257 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .......ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
.......... нь ........"-тай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...... дугаартай зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ....... үүрэн телефоны ....... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. ........ нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг 3,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
....... нь ......г хууль болон гэрээнд заасан үүргээ үл бмелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худлаа хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй.2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар .........үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 268,901 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,356 төгрөг, нийт 521,257 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дугаар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
.........ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ..........д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч ...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 521,257 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч ....... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,288 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......8,144 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,144 төгрөг тус тус гаргуулж, нийт 19,718 төгрөгийг нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 521,257 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ......... нь бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ...........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,288 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 8,144 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,144 төгрөг тус тус гаргуулж, нийт 19,718 төгрөгийг нэхэмжлэгч ..........ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ