| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0012/э |
| Дугаар | 00011 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 12.5.2.2., 13.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Улсын өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Д.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашийн Даваажавд холбогдох эрүүгийн171500000073 дугаартай,163/2018/0012/э индэкстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөрхүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Гурванбулаг суманд оршин суух, 4 удаагийн ял шийтгэлтэй, Тарна овог Д. Д
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Днь 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Норжингийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж, орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч С.Ичинноровыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ынөгсөн: Огноогоо сайн мэдэхгүй байна. Надад янз бүрийн зорилго байгаагүй. Түлээний мод жиргээд хутгаа гутлынхаа түрүүнд хийсэн байсан. Тэгээд Ичинноров гэдэг айлд ороод суухад гутлын түрүүнээс хутга унасан. Тэгсэн чинь Ичинноров гараад явсан. Тэгээд би араас нь гараад колонк руу явсан. Би айлын цонх хагалсан нь үнэн. Тэр айл руу ороогүй. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1715000000073 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ц.Норжингийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын үед манай цонхыг блок шидэж хагалчихаад цээжээ оруулчихсан орох гээд зогсож байх үед би гаднаас орж ирсэн. Тэгээд “яаж байна залуу” гэхэд “чи өөрөө хаалга тайлж өгөхгүй байсан биздээ, би танайд орох гэсэн юм” гээд согтуу байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод гэртээ ороход араас дагаад орж ирээд надад идэх юм өг гээд байхаар нь “чи манай гэрээс гар, гарнаас чинь цус гараад байна, айлд орж ирээд цусаа гоожуулаад байдаг ямар сонин хүн бэ” гэх хэлээд гаргасан. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед дахин согтуу орж ирээд “би танай цонхыг чинь төлж чадахгүй, би төлбөрийн чадваргүй хулгайч, хүн алаад шоронд явна, шийдсэн хулгайч шүү” гэж байгаад гараад явсан. Манай цонх 100000 төгрөг болно. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,
Хохирогч С.Ичинноровын өгсөн: “... Манай эхнэр, хүүхэд 2 сумын төвд амьдардаг бөгөөд Д.Днь намайг байхгүйд гэрт ирээд хоол хийж өг гэж дарамталдаг талаар олон удаа сонсож байсан. Намайг гэртээ байхад 2 удаа ирсэн бөгөөд хоёуланд нь агсан тавьсан. Эхний удаа 2017 оны 11 дүгээр сарын үед манай хажуу талын айлд агсан тавьчихаад манай хашааг даваад гэрт орж ирээд хутга авах гээд дайраад байсан бөгөөд та нарыг бас ална би шийдчихсэн пизда, татлаа түтлээ байхгүй шүү гээд дайраад байхаар нь аргадсан чинь явахгүй байхаар нь цагдаад өгсөн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин манай гэрт согтуу ирсэн. Тэгээд хутга далайгаад архи олж ир гэхээр нь дэлгүүр хаасан байна гэхэд ямар нэгэн байдлаар олж ир гээд байсан. Тэгснээ намайг сумын бааранд оруул эсхүл хашаан дотор байгаа машинаа асаагаад хөдөө гарч мал хулгайлж авч ир гэхээр нь би үгүй тийм зүйлд оролцохгүй гэсэн чинь чи намайг өдөөд байна уу гээд хутгаа далайх хооронд нь гэрээс гарч гүйсэн. Тэгээд хашаа давж хүн олонтой газар болох ШТС-руу гүйсэн. Ойролцоогоор 300 метр газар гүйсэн ба Днь ард гүйгээд байсан. Хэрэв би баригдсан бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,
Гэрч Б.Саранчимэгийн өгсөн: “.. Би Булган аймгийн Гурванбулаг сумын төв дээр сургуулийн хүүхдийн хамт гэр барьж өвөлждөг. Нөхөр маань малаа маллаад хөдөө байдаг. Д.Днь намрын турш 10 гаруй удаа манай гэрт ирсэн агсан тавьсан. Ирэх болгондоо согтуу ирдэг бөгөөд хоол хийж өг гэж нэхдэг. Хийж өгөхгүй бол янз бүрийн юм болчих байх гэж айгаад хоолыг нь хийж өгөөд аргадаад явуулдаг. Сургуульд сурдаг хүүхэд маань хүртэл байнгын айдастай байдаг болсон. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр манай хажуу талын Энхбат гэх айлд агсан тавьчихаад хашаа даваад манай гэрт орж ирээд би шийдчихсэн хүн, муу сайн пиздагууд та нарыг бүгдийг ална гээд хутга авах гээд дайраад байсан. Тэгээд манай нөхөр согтуу байж гараа зүсчихнэ гээд хутга өгөхгүй аргадаад явуулах гэтэл гарахгүй байхаар нь цагдаа дуудсан. Дараа нь 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой манайд согтуу орж ирээд та нарыг бүгдийг чинь ална. Өнөө орой би хүн алж шорондоо явмаар байна, эсхүл өөрийгөө алмаар байна гээд байсан. Мөн архи авч ир эсхүл машинаараа сумын барлуу хүргэж өг гээд байхаар нь нөхөр эсэргүүцэхэд чамайг ална гээд дайрсан. Тэгээд нөхөр маань гарч зугтсан. Араас нь Д гарч гүйсэн ба ШТС-д хутга бариад сууж байхад нь цагдаа ирсэн гэсэн. Цагдаад баригдсаных нь дараа нөхөр маань цагдаа дээр очсон чинь Д нь чамайг би эндээс гардаг л юм бол ална гээд заналхийлж байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх 20-23 тал/,
Гэрч Д.Цэцэгдуламын өгсөн: “.. Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед нөхөр бид хоёр станц дотор байж байсан чинь гадаа машин ирсэн. Манай нөхөр гараад шатахуун хийж байсан чинь Днь түүний хажууд хутга бариад согтуу хүрээд ирсэн гэсэн. Ингээд гаднаас тэр 2 хоёулаа орж ирсэн бөгөөд орж ирээд ширээний хажууд газар суусан. Тэр гартаа хутга барьсан надад амьдрах хүсэл алга, намайг удахгүй цагдаа ирж авна гээд байсан. Мөн өөрийгөө хатгачих гээд байсан болохоос биш бид хоёрлуу янз бүрээр дайраагүй. Удалгүй цагдаа нар орж ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх 24 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 05-07 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 10 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 29 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38-39 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 42-46 тал/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх 54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Днь 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Норжингийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж, орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч С.Ичинноровыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм хэрэг үйлдсэн болох нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.Норжин, С.Ичинноров, гэрч Б.Саранчимэг, Д.Цэцэгдулам нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн ба хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Д ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Днь 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Норжингийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж, орон байранд нэвтэрч ороогүй, хохирогч С.Ичинноровыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргийг хутга хэрэглэн үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн... хохирогч Ц.Норжингийн... 2017 оны 11 дүгээр сарын үед манай цонхыг блок шидэж хагалчихаад цээжээ оруулчихсан орох гээд зогсож байх үед би гаднаас орж ирсэн. Тэгээд “яаж байна залуу” гэхэд “чи өөрөө хаалга тайлж өгөхгүй байсан биздээ, би танайд орох гэсэн юм” гээд согтуу байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод гэртээ ороход араас дагаад орж ирээд надад идэх юм өг гээд байхаар нь “чи манай гэрээс гар, гарнаас чинь цус гараад байна, айлд орж ирээд цусаа гоожуулаад байдаг ямар сонин хүн бэ” гэх хэлээд гаргасан гэх, хохирогч С.Ичинноровын... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин манай гэрт согтуу ирсэн. Тэгээд хутга далайгаад архи олж ир гэхээр нь дэлгүүр хаасан байна гэхэд ямар нэгэн байдлаар олж ир гээд байсан. Тэгснээ намайг сумын бааранд оруул эсхүл хашаан дотор байгаа машинаа асаагаад хөдөө гарч мал хулгайлж авч ир гэхээр нь би үгүй тийм зүйлд оролцохгүй гэсэн чинь чи намайг өдөөд байна уу гээд хутгаа далайх хооронд нь гэрээс гарч гүйсэн. Тэгээд хашаа давж хүн олонтой газар болох ШТС-руу гүйсэн. Ойролцоогоор 300 метр газар гүйсэн ба Днь ард гүйгээд байсан. Хэрэв би баригдсан бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна гэх, гэрч Б.Саранчимэгийн... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой манайд согтуу орж ирээд та нарыг бүгдийг чинь ална. Өнөө орой би хүн алж шорондоо явмаар байна, эсхүл өөрийгөө алмаар байна гээд байсан. Мөн архи авч ир эсхүл машинаараа сумын барлуу хүргэж өг гээд байхаар нь нөхөр эсэргүүцэхэд чамайг ална гээд дайрсан. Тэгээд нөхөр маань гарч зугтсан. Араас нь Дгарч гүйсэн ба ШТС-д хутга бариад сууж байхад нь цагдаа ирсэн гэх , гэрч Д.Цэцэгдуламын ... Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед нөхөр бид хоёр станц дотор байж байсан чинь гадаа машин ирсэн. Манай нөхөр гараад шатахуун хийж байсан чинь Днь түүний хажууд хутга бариад согтуу хүрээд ирсэн гэсэн. Ингээд гаднаас тэр 2 хоёулаа орж ирсэн бөгөөд орж ирээд ширээний хажууд газар суусан. Тэр гартаа хутга барьсан надад амьдрах хүсэл алга, намайг удахгүй цагдаа ирж авна гээд байсан гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Норжин, С.Ичинноров нарын биед гэмтэл учраагүй бөгөөд, хохирогч Ц.Норжингийн байшингийн цонх хагарч 100000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Д с 100000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Норжинд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д. Д т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохиролыг төлөөгүй, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тарна овогт Д.Дыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Д ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Даваажавт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д аас 100000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Норжинд олгосугай.
6. Шүүгдэгч Д.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь санал гомдолгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дашдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ