Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/253

 

 

 

 

      2023           03             07                                        2023/ДШМ/253

 

О.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,   

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Нт холбогдох 2208000001589 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Н, 2001 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсрол судлалын сургуульд оюутан, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Мах Импекс 16 дугаар байрны 9 тоотод оршин суудаг, /РД:УП01240130/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

О.Н нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, МАХ-ын 16 дугаар гудамжны 9 тоот гэртээ байхдаа үргэлжилсэн үйлдлээр:

-2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хаягаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 428-70 тоотод оршин суух бага насны хүүхэд болох хохирогч С.Н “Naranjargal Suhnaran” фейсбүүк хаягт нүцгэн болон бэлэг эрхтний зургуудаа явуулах, дүрстэй дуудлагаар бэлэг эрхтнээ харуулах зэргээр бэлгийн харьцаанд орох санал тавьж бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж садар самуунд уруу татсан,

-2022 оны 5 дугаар сарын 02-ноос 19-ний өдрийг хүртэл хугацаанд цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд 15 нас 07 сартай Б.Атай танилцаж, харилцах явцдаа бэлгийн харьцаанд орохыг санал болгож, мөн садар самууныг сурталчилах явцдаа бэлгийн харьцаанд орохыг санал болгож, мөн садар самууныг сурталчилсан зураг дүрс бичлэг илгээх түүнчлэн “зургийг чинь чатыг нийтэд ил болголоо, тэгээд гэрийнхэн чинь найзууд чинь чамайг мэддэг болно, нийгэм тэр аяараа чиний тухай яриад чи янхан од болно” гэх зэргээр садар самуунд уруу татсан,

-2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хэрэглэгчийн нэрээр “Анужин Лхагвасүрэн” гэх фейсбүүкийн нэртэй 12 нас 01 сартай насанд хүрээгүй хохирогч Л.Нтай танилцаж, харилцах явцдаа “донтой биз дээ, миний бэлэг эрхтнийг харах уу” гэх зэргээр харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг явуулж үзүүлж, бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж уруу татсан,

-2022 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд фейсбүүкийн “Nyamdawaa Batdorj” нэртэй хэрэглэгчийн нэрээр “Emujin Amarbaysgalan” гэх фейсбүүкийн нэртэй 12 нас, 11 сартай насанд хүрээгүй хохирогч А.Этэй танилцаж, харилцах явцдаа “хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу, хэзээ бэлгийн харьцаанд оръё гэж бодож байна, гар хангалга хийж үзсэн үү, чамд заагаад өгөх үү” гэх зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг явуулж үзүүлж, бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж уруу татсан,

-2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хэрэглэгчийн нэрээр “Ulziikhutag Bolortuya” гэх фейсбүүкийн нэртэй 10 нас 11 сартай насанд хүрээгүй хохирогч Б.Бтэй танилцаж, харилцах явцдаа “эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзмээр байдаг биз дээ хөөрхөн юмаа, чамтай хиймээр байна, гоё ш дээ таашаал авна” гэх зэргийн бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самууныг сурталчилж, уруу татсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Ныг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Ныг “хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Ныг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэм буруугаа ухаарч, хохирогч нараас уучлалт гуйж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүйгээ амлаж байна. Би ээжтэйгээ амьдардаг тул миний хорих ялыг хөнгөрүүлж эрх зүйн байдлыг минь бодолцон үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Л.Цэндоо гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Н нь өөрт холбогдох гэмт хэрэгтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хүлээсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж дахин ийм хэрэг хийхгүй байхаа амалсан. Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс өдийг хүртэл тодорхой хугацаагаар хоригдож байгаа нь түүнд сургамж болсон гэж үзэж байгаа.

О.Н нь эр хүний залуу насны аагаар ийм гэмт хэрэг хийсэн боловч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт бодитой гэмтэл, хохирол учруулаагүй байдал, дахин ийм хэрэг хийхгүй гэсэн түүний амлалт, Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж түүнд боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтын 1.1 дэх заалтыг үндэслэн 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх болгон хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар магадлал гарган шийдвэрлэж өгөхийг хүсэе. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Н нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч О.Н урьд гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл авч байсан. Мөн тухайн хэргийн хохирогч нарын хувьд дандаа бага насны хүүхдүүд байгаа. Нийгмийн аюулын шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Нт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

О.Н нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, МАХ-ын 16 дугаар гудамжны 9 тоот гэртээ байхдаа үргэлжилсэн үйлдлээр:

-2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хаягаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 428-70 тоотод оршин суух бага насны хүүхэд болох хохирогч С.Н “Naranjargal Suhnaran” фейсбүүк хаягт нүцгэн болон бэлэг эрхтний зургуудаа явуулах, дүрстэй дуудлагаар бэлэг эрхтнээ харуулах зэргээр бэлгийн харьцаанд орох санал тавьж бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж садар самуунд уруу татсан,

-2022 оны 5 дугаар сарын 02-ноос 19-ний өдрийг хүртэл хугацаанд цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд 15 нас 07 сартай Б.Атай танилцаж, харилцах явцдаа бэлгийн харьцаанд орохыг санал болгож, мөн садар самууныг сурталчилах явцдаа бэлгийн харьцаанд орохыг санал болгож, мөн садар самууныг сурталчилсан зураг дүрс бичлэг илгээх түүнчлэн “зургийг чинь чатыг нийтэд ил болголоо, тэгээд гэрийнхэн чинь найзууд чинь чамайг мэддэг болно, нийгэм тэр аяараа чиний тухай яриад чи янхан од болно” гэх зэргээр садар самуунд уруу татсан,

-2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хэрэглэгчийн нэрээр “Анужин Лхагвасүрэн” гэх фейсбүүкийн нэртэй 12 нас 01 сартай насанд хүрээгүй хохирогч Л.Нтай танилцаж, харилцах явцдаа “донтой биз дээ, миний бэлэг эрхтнийг харах уу” гэх зэргээр харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг явуулж үзүүлж, бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж уруу татсан,

-2022 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд фейсбүүкийн “Nyamdawaa Batdorj” нэртэй хэрэглэгчийн нэрээр “Emujin Amarbaysgalan” гэх фейсбүүкийн нэртэй 12 нас, 11 сартай насанд хүрээгүй хохирогч А.Этэй танилцаж, харилцах явцдаа “хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу, хэзээ бэлгийн харьцаанд оръё гэж бодож байна, гар хангалга хийж үзсэн үү, чамд заагаад өгөх үү” гэх зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг явуулж үзүүлж, бага насны хүүхдэд садар самууныг сурталчилж уруу татсан,

-2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Nyamdawaa Batdorj” фейсбүүк хэрэглэгчийн нэрээр “Ulziikhutag Bolortuya” гэх фейсбүүкийн нэртэй 10 нас 11 сартай насанд хүрээгүй хохирогч Б.Бтэй танилцаж, харилцах явцдаа “эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзмээр байдаг биз дээ хөөрхөн юмаа, чамтай хиймээр байна, гоё ш дээ таашаал авна” гэх зэргийн бэлгийн харьцаанд орохыг санал болгож, самууныг сурталчилж, уруу татсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

системд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-12/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 22/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27, 32, 33-47, 97-102, 122-130, 157-164, 200-216/, насанд хүрээгүй хохирогч А.Эгийн нас тоолсон тэмдэглэл /1хх 51/, насанд хүрээгүй хохирогч Б.Бийн нас тоолсон тэмдэглэл /1хх 103/, насанд хүрээгүй хохирогч  Л.Нгийн нас тоолсон тэмдэглэл /1хх 140/, насанд хүрээгүй хохирогч С.Н нас тоолсон тэмдэглэл /1хх 175/, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн нас тоолсон тэмдэглэл /1хх 220/ зэрэг нотлох баримтууд болон,

насанд хүрээгүй хохирогч А.Эгийн “...Тэр хаягтай хүн өөрийгөө 14 настай билүү 15 настай гэж хэлсэн. Над руу “хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу, хэзээ анхны удаа бэлгийн харьцаанд оръё гэж бодож байна, гар хангалга хийж үзсэн үү, би чамд заагаад өгөх үү, чи над руу нүүрээ гарсан зургаа явуулаач, бэлэг эрхтнийхээ зургийг дараад явуулчих, ганцаараа ариун цэврийн өрөө ороод гялс бэлэг эрхтнийхээ зургийг явуулчих” гэх зэрэг зүйлүүд бичдэг байсан, бас над руу өөрийнхөө бэлэг эрхтнийхээ зургаа явуулсан, би тэр дор нь зургийг устгачихсан. ...” /1хх 56-57/,

насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “...Анх цахим зурвасаар танилцсан. Эрэгтэй хүний зураг явуулж байснаа “эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзсэн үү, мөн секс гэж мэдэх үү” гэх мэт зүйл асуугаад байсан. ...Тэгсэн намайг “цахим орчинд од болгоно” гэж заналхийлсэн удаа байдаг. ...” /1хх 91-93/,

насанд хүрээгүй хохирогч Л.Нгийн “...2022 оны 4 дүгээр сард харьцаж чат бичиж байсан. Царайг нь харж байгаагүй, танихгүй, уулзаж байгаагүй. Би өөрийгөө 14 настай, Налайх дүүрэгт амьдардаг гэж хэлсэн. Над руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан. Мөн би тэр хүнтэй 2-оос 3 удаа видео дуудлага хийсэн тэр эрэгтэй надад бэлэг эрхтнээ харуулсан, би өөрийнхөө бэлэг эрхтэн болон хөхөө харуулсан, “чи над руу зургаа явуулахгүй бол би чиний найзууд руу зургийг чинь явуулна шүү” гэсэн. ...” /1хх 134-136/,

насанд хүрээгүй хохирогч С.Н “...Эхлээд тэр хүн над руу “чи донтой юу, бэлгийн харьцаанд орж байсан уу, гар хангалга хийж үзэж байсан уу” гээд асуугаад байсан. “Гар хангалга хийдэг юм бол тэгээд зургаа явуулаач” гэхээр нь би нүүрээ гаргаагүй, зөвхөн хөх хэсгээ шалдлаад зургаа явуулсан. Тэгээд бид хоёр видео дуудлага хийсэн ба би дүрсээ өгөөгүй, тэр эрэгтэй дүрсээ өгсөн ба өөрийнхөө бэлэг эрхтнээ харуулчихаад дүрсээ хаагаад “намайг камераа нээчих л дээ, танай гэр хаана байдаг юм, би танайд яваад очъё, би чамд мөнгө өгч болно” гэж ярьсан. Тэгээд би дуудлага дуусахаар нь уг хүний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. ...” /1хх 169-171/,

насанд хүрээгүй хохирогч Б.Агийн “...Тэр хаягийн хүн надад өөрийгөө Нямдаваа гэдэг гэж танилцуулсан ба “чи донтой юу, хүнтэй утаж үзсэн үү, гар хангалга хийж үзсэн үү, уулзъя, надтай бэлгийн харьцаанд орох уу, гэрт хүрээд ир, өвтгөхгүй, тэгээд бэлгийн харьцаанд оръё, над руу зургаа явуулаач” гэх зэрэг чат бичдэг байсан. Мөн над руу өөрийнхөө бэлэг эрхтний зургийг явуулсан, олон удаа том хүний бэлгийн харьцаанд орж байгаа гадаад бичлэг явуулдаг байсан. ...” /1хх 228-229/,  

            яллагдагч О.Нын “...Эмүжин гэдэг охинтой фэйсбүүкээр найзын хүсэлт явуулж чатаар танилцаж болох уу гэж чат бичиж байсан. Ер нь би охидуудад насаа хасаж хэлдэг, яагаад гэвэл би тэд нарыг сургуулийн сурагч насанд хүрээгүй гэдгийг нь фэйсбүүк хаягийнх нь зургаас хараад мэдэж байгаа юм. Эмүжингээс би “сексийн талаар гар хангалгын талаар мэдэх үү, хийж үзэх үү” гэж олон удаа чатаар асууж байсан. Мөн өөрийнхөө бэлэг эрхтнийхээ зургаа явуулчих гэсэн боловч над руу явуулж байгаагүй. Зөвхөн нүүрийнхээ зургийг явуулж байсан. Эмүжингийн хувьд зургаа явуулаагүй учраас би олон чатаар харьцаагүй. Насанд хүрээгүй охидууд хүнд амархан итгэдэг, амархан чат бичдэг, гэнэн учраас сонгосон. Насанд хүрээгүй охидуудыг харахад надад шинэлэг мэдрэмж төрдөг. Би зөндөө охидууд руу “танилцъя” гэж чат бичиж байсан тэр охидоос 5-аас 6 охин л хариу бичиж надтай чатладаг байсан. ...Би Батцэцэгээс сексийн талаар хүнтэй үнсэлцэж, үзсэн үү чатаар асуусан, надад үгүй гэж хэлээд шууд намайг блоклосон учраас дахиж чатаар харилцаагүй. ...Би Анужин гэдэг охины фейсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулж чатаар танилцаж байсан. Тэгээд би чатаар видео дуудлага хийж би өөрийнхөө бэлэг эрхтнээ харуулаад гараараа оролдож үзүүлсэн. ...Би Наранжаргал гэдэг охины фейсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулж чатаар танилцаж байсан. Наранжаргалаас “бичлэг авах уу, танилцаж болох уу, хэдэн настай вэ” гэхэд надад “13 настай” гэж хэлж байсан. ...Анхтуяагаас би “сексийн талаар гар хангалгын талаар мэдэх үү, хийж үзэх үү” гэж чатаар асуугаад өөрийнхөө бэлэг эрхтний зургийг явуулж байсан. Харин Анхтуяа над руу шилэн тиркотой, хөлийнхөө гуя хэсгийг хагас гаргасан 3 зургийг явуулж байсан. ...” /1хх 72-74, 81, 115-116, 150-151, 188-189, 243-244/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн О.Ныг хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар давж заалдах гомдолдоо “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Ныг хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс О.Нт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Н нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ