| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08694/И |
| Дугаар | 184/ШШ2024/05539 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/05539
2024 11 11 184/ШШ2024/05539
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж ******* ******* хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:/
458,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлж 2024.10.28-ны өдөр төлбөрөө төлсөн тул ******* ******* ******* ХХК нь 2024.10.23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан 458,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 458,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,390 төгрөгийн 7,195 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН