Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2016/00128

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, *******ууд овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1971-1974 онд ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1977-1985 онд Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1988-1993 онд ******* хоршоонд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Л.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 63 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 06 сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1977 оны 12 сарын 05-ны өдрийн 81, 1978 оны 07 сарын 10-ны өдрийн 50, 1979 оны 11 сарын 28-ны өдрийн 92, 1980 оны 03 сарын 22-ны өдрийн 28, 1981 оны 02 сарын 09-ний өдрийн 15, 1982 оны 01 сарын 01-ний өдрийн 01, 1983 оны 02 сарын 05-ны өдрийн 22, 1984 оны 03 сарын 27-ны 13, 1985 оны 01 сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн Иргэдээс хувиараа хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн хоршоолол байгуулж ажиллуулахад туслах товчооны даргын 1988 оны 04 сарын 04-ний өдрийн 12, 1989 оны 10 сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаалууд, Баянхонгор хотын хөдөлмөрийн ******* хоршоололын даргын 1993 оны 06 сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, МҮЭ-ийн гишүүний 393278 дугаар бат илэрхийлэхийг эх хувиар, ХАА-н нэгдлийн гишүүний 1970 оны болон 1981 оны хөдөлмөрийн дэвтрүүдийг эх болон хуулбар байдлаар, Л.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.*******, Н., С. нарын мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь 1971 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1971-1973 онуудад авч байсан цалинг Төрийн архивын тасгийн Х№27, Б№01, ХН№17-р сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 63 тоот албан бичиг, Л.*******г 2 төгрөг 50 мөнгөөр шагнасан тухай Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 06 сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт, Л.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.ын мэдүүлэг зэргээр,

1977 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болох нь Л.*******г ажилд томилсон, шагнасан, шагналт цалин олгосон, болзолт уралдаанд тэргүүлсэн, 7 хоногийн уралдаанд амжилттай оролцож төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэн тухай, ээлжийн амралт олгосон, ажлаас чөлөөлсөн зэрэг Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1977 оны 12 сарын 05-ны өдрийн 81, 1978 оны 07 сарын 10-ны өдрийн 50, 1979 оны 11 сарын 28-ны өдрийн 92, 1980 оны 03 сарын 22-ны өдрийн 28, 1981 оны 02 сарын 09-ний өдрийн 15, 1982 оны 01 сарын 01-ний өдрийн 01, 1983 оны 02 сарын 05-ны өдрийн 22, 1984 оны 03 сарын 27-ны 13, 1985 оны 01 сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалууд, Л.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.*******ийн мэдүүлэг, МҮЭ-ийн гишүүний 393278 дугаар бат илэрхийлэхэд 1978-1985 онуудад авч байсан сар бүрийн цалингаас нь ногдуулсан татварыг бичиж тэмдэглэсэн байдал зэргээр,

1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Иргэдээс хувиараа хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн хоршоолол байгуулж ажиллуулахад туслах товчоонд мужаанаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Иргэдээс хувиараа хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн хоршоолол байгуулж ажиллуулахад туслах товчооны даргын 1988 оны 04 сарын 04-ний өдрийн 12, 1989 оны 10 сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаалууд, МҮЭ-ийн гишүүний 393278 дугаар бат илэрхийлэхэд 1988-1989 онуудад авч байсан сар бүрийн цалингаас нь ногдуулсан татварыг бичиж тэмдэглэсэн байдал зэргээр,

1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор хотын хөдөлмөрийн ******* хоршоололд мужаанаар ажилд хамт орж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.ын мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай Баянхонгор хотын хөдөлмөрийн ******* хоршоололын даргын 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******ууд овогт *******гийн *******гийн 1971 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар,

1977 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар,

1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Иргэдээс хувиараа хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн хоршоолол байгуулж ажиллуулахад туслах товчоонд мужаанаар,

1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор хотын хөдөлмөрийн ******* хоршоололд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ