Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2016/00127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 2-р багт оршин суух, ************ регистрийн дугаартай, ************ овогт ************ийн ************ийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2016 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ************ шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 27 хүртэл Баянхонгор аймгийн Б************ суманд малын бага эмчээр, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ************ суманд малын бага эмчээр ажиллаж байсан. Иймд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү. Надад 1981 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эцэг/эх/-ийн нэр зөрүүтэй байгаа тул жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 34 дүгээр лавлагаа, 1981 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус аймгийн Хөдөө Аж ахуйн удирдах газрын даргын 1984 оны 07 сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаал, ************ сумын ************ нэгдлийн даргын 1985 оны 01 сарын 30-ны өдрийн 5 дугаар, Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн даргын 1985 оны 02 сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ************д 1981 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний эцэг /эх/-ийн нэр иргэний үнэмлэхэд бичигдсэн эцэг /эх/-ийн нэртэй тохирохгүй байгаа боловч түүний эзэмшсэн мэргэжил, өөрийн нэр зэрэг нь тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ************ийн ************ мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь Д.Норжмаа нь 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн************ сумын************ нэгдлийн малын эмч, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ************ сумын************ нэгдлийн малын бага эмчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 34 дүгээр лавлагаа, 1981 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус аймгийн Хөдөө Аж ахуйн удирдах газрын даргын 1984 оны 07 сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаал, ************ сумын Гэрэл нэгдлийн даргын 1985 оны 01 сарын 30-ны өдрийн 5 дугаар, ************ сумын Санаачилга нэгдлийн даргын 1985 оны 02 сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ************йн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1981 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч************гийн ************ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************гийн************гийн 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ************ сумын ************ нэгдлийн малын эмч,

1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ************ сумын ************ нэгдлийн малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ