Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/00093/И |
Дугаар | 131/ШШ2016/00126 |
Огноо | 2016-02-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2016/00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбатаар хот, ******* дүүрэг *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******н
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие*******67 онд төрсөн. Одоо Улаанбаатар хотын 13-р сургуульд багшилж байна. Би ажилласан жилээ тооцуулах гэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага гарсан. Иймд Баянхонгор аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд*******90 оны 08 сарын 25-ны өдрөөс*******95 оны 07 сарыг дуустал хугацаанд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ц.******* нь*******90 оны 08 сараас 25-ны өдрөөс*******94 оныг дуустал Баянхонгор аймгийн сумын дунд сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэрэг баримтаар багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2012 оны 06 сарын 08-ны өдрийн 381 дүгээр болон 2013 оны 07 сарын 18-ны өдрийн 3114 дүгээр лавлагааны хуулбарууд,*******89 оны 06 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,*******95 оны 01 сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь*******90 оны 08 сарын 25-ны өдрөөс*******94 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын дунд сургуулийн Монгол хэлний багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2012 оны 06 сарын 08-ны өдрийн 381 дүгээр болон 2013 оны 07 сарын 18-ны өдрийн 3114 дүгээр лавлагааны хуулбарууд,*******89 оны 06 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,*******95 оны 01 сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.*******н ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******г*******90 оны 08 сарын 25-ны өдрөөс*******94 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын дунд сургуулийн монгол хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ