Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2016/00124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.******* нь ******* онд төрсөн. Би ******* оны 06 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын тушаалаар илгээлтийн эзэн болж, мал маллаж эхэлсэн. Тус сумын тус нэгдэлд малаа маллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна. 1990 оноос хойш мал маллаж байсныг нийгмийн даатгалаас нөхөн бичилт хийж баталгаажуулсан бөгөөд одоо группт орох гэж байгаа тул ******* оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 02, 48 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын ******* оны 06 сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар,С.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь ******* оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1983-1989 онуудад авч байсан цалинг Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 02, 48 тоот албан бичиг, С.*******г ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын ******* оны 06 сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаал, С.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

С.*******гийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн 3-4,9-10 дугаар хуудсууд байхгүй,зарим онуудын ажилласан хоног, авсан цалин бичигдээгүй зэрэг байдал нь нотлох баримтад авч үнэлэх боломгүй болгосон байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн ******* оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ