| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07772/И |
| Дугаар | 184/ШШ2024/05606 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/05606
2024 11 13 *******4/ШШ2024/05606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* транс ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ч.Болд-Эрдэнийг эрэн сурвалжлуулах
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишигийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани болон ******* ******* транс ХХК-ийн хооронд 2023.10.12-нд зээлээр худалдах худалдан авах 23/11 дугаар гэрээ байгуулж 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 14/008/25 маркын дугуй 20 ширхэг, нэг бүрийн үнэ 2,900,000 төгрөгөөр тооцож худалдан авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул гэрээнд заасан алданги 28,*******8,000 төгрөг, нийт 86,*******8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тухай шүүхийн шүүгчийн 2024.08.07-ны өдрийн 17735 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 хороо, 6 хэсэг, Зайсан 44-40 гэх хаягт тус хороонд байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* транс ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ч.Болд-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* транс ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ч.Болд-Эрдэнийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
******* ******* транс ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн *******3/ШЗ2024/17135 дугаар захирамж болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 6,16,17 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ******* ******* транс ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Болд-Эрдэнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* транс ХХК /рд:6382509/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Болд-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанжаргал /утас:99620719/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН