| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0017/э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Улсын өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Т.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэнжаргалын Бямбадоржид холбогдох эрүүгийн 1815000180008 дугаартай, 163/2018/0017/э индэкстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ханан овогт Т.Б
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Бнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Могод сумын Антиг гэх газарт оршин суух, Л.Гүрбазарын гэрээс эд зүйл хулгайлж 1856500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Д.Лхагвадорж гэх айлаас хурган дотортой дээл, үстэй дээл, бэлэн 150000 төгрөг болон мөнгөн ээмэг бөгж хулгай хийсэн. Маргааш нь сумын төврүү орж явахдаа баригдаад цагдаа дээр очоод бүгдийг нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1815000180008 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дараахь нотлох баримтуудыг судлав. Үүнд:
Хохирогч Л.Гүрбазарын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө манайд туслах малчнаар ажиллаж байсан залуу манай гэрээс хурган дотортой дээл, 150000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгж, гинж, үстэй дээл зэрэг эд зүйлийг хулгайлж явсан. Бид нар тэр орой айлд очихоор явж Т.Бямбадоржийг ганцааранг нь үлдээгээд явсан хойгуур хулгай хийсэн байсан гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,
Гэрч Л.Оюунчимэгийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой бид нар айлд очсон. Тэгээд Т.Бхүнтэй маргаад байхаар нь Ганзоригоор гэрт нь хүргүүлсэн. Шөнө 02 цагийн үед гэрт ирэхэд хувцасаа тайлж орхиод явсан байсан. Тэгээд Лхагвадорж, Ганзориг 2 утсаар хэлэхээр явсан хойгуур авдараа шалгаж үзэхэд хурган дотортой дээл, 155000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж зэргийг аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх 28 тал/,
Гэрч Д.Лхагвадоржийн өгсөн: Тухайн өдөр Батнасан гэх айл манайхыг ирж цай уу гэхээр нь бид нар 20 цаг өнгөрч байхад явсан. Тэнд 1 шил архи уучихаад Гансэлэмийнд очсон. Т.Б Батнасантай маргалдаж хэрэлдээд байхаар нь Ганзоригоор гэрлүү хүргүүлсэн. Шөнө 02 цагт гэртээ ирэхэд Т.Бөмсөж явсан хувцасаа газраар тайлаад хаясан байхаар нь утсаар ярьж цагдаад мэдэгдэх гэтэл гэрийн утсыг эвдчихсэн байсан. Тэгээд Гансэлэмийнд очиж Гүрбазарт хэлсэн. Тухайн үед хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй. Энд тэнд очиж хөлдөж үхэхвий гэсэн үүднээс цагдаад мэдэгдсэн. Эргээд гэртээ ирэхэд авдартай байсан зүйлүүд алга болсон байна гэсэн гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01, 02 тал/, гэмт хэрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-8 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-15 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 16-21 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 39 тал/, урьд ял шийтэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 49 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Т.Бнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Могод сумын Антиг гэх газарт оршин суух, Л.Гүрбазарын гэрээс эд зүйл хулгайлж 1856500 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Л.Гүрбазар, гэрч Л.Оюунчимэг, Д.Лхагвадорж нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээж мэдүүлэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин Т. Б ийн хөнгөн гэмт хэрэг анх үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Гүрбазарт 1856500 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч хулгайлсан эд зүйл болон бэлэн 155000 төгрөгийг бэлнээр, биет байдлаар нь буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Т.Б г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Бнь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ