Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2016/00123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******тын ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, эмэгтэй,******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч. шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч. нь 1978 оны 01 сарын 10-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд орж, улмаар 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн суралцах болж, 1981 оны 08 сарын 25-нд ажлаас чөлөөлөгдсөн. 1983 онд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт 1984 оны 01 сараас 1988 оны 07 сарыг дуустал ажилласан. Иймд 1978-1981 онуудад сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1984-1985 онуудад аймгийн 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. сумын цэцэрлэгийн эрхлэгч ажлаас гарсан тушаалыг дэвтэрт бичээгүй, архивт баримтаа өгөөгүйгээс би хохирсон. Тэр үед эрхлэгч хийж байсан ыг гэрчээр асуулгана гэжээ.

Шүүх хуралдаанаар Ч.гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 09 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1978 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаар тушаал, 1975 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, С.гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Т.ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч. нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь Ч.г 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1978 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаар тушаал, С.гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч, тухайн үед эрхлэгч хийж байсан Т.ын мэдүүлэг зэргээр,

1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь түүний 1984-1985 онуудад авч байсан цалинг Төрийн архивын сан хөмрөгийн Х№86, Б№01, ХН№93, 94 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 09 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-ийн 1*******.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн гийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар,

1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ