| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/00100/И |
| Дугаар | 131/ШШ2016/00122 |
| Огноо | 2016-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2016/00122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар И.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 85 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1981 оны 12 сарын 25-ны өдрийн 395 дугаар болон 1988 оны 5 сарын 06-ны өдрийн 128 дугаар тушаалууд, И.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
И.******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд шавар будагчнаар ажиллаж байсан болох нь түүний 1980-1987 онуудад авч байсан цалинг Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 85 тоот албан бичиг, И.*******г шагнасан болон ажлаас чөлөөлсөн талаарх Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1981 оны 12 сарын 25-ны өдрийн 395 дугаар болон 1988 оны 5 сарын 06-ны өдрийн 128 дугаар тушаалууд, И.*******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
И.*******гийн Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд ажиллаж байсан байдлыг дээрхи нотлох баримтууд нотолдог хэдий ч яг ямар ажил хийж байсныг нь бичиж тэмдэглээгүй орхигдуулсан байдал нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй харин И.*******гийн шавар будагчнаар ажиллаж байсан гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг гэрч Д.*******гийн мэдүүлэг нотолсон байх тул шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан И.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ