| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09101/И |
| Дугаар | 184/ШШ2024/05691 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/05691
2024 11 18 184/ШШ2024/05691
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж-28, МПМ цогцолбор хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, ******* 7 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 1,096,316 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 7244 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр 2023.08.16-ны өдөр 1 удаа 760,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасныг үндэслэн 2023.01.26-ны өдрийн 7244 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 760,000 төгрөг, хүү 285,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,958 төгрөг, нийт 1,096,316 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,096,316 төгрөгийг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХХК нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,096,316 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,096,316 төгрөгийг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 10 сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Мобифинас ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ О.Шүрэн-Эрдэнэ, А.Ануударь, Б.Наранчимэг, Г.Анударь нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,862 төгрөгөөс 15,431 төгрөгийг улсын орлогоос, 15,431 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,096,316 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,096,316 төгрөгийг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,862 төгрөгөөс 15,431 төгрөгийг улсын орлогоос, 15,431 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН