Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/00019/И |
Дугаар | 131/ШШ2016/00115 |
Огноо | 2016-02-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00115
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг *******т сум *-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн *******т холбогдох
Хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 1466368 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30400898 тоот гэрээ байгуулан 99313237 дугаарын үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ, мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн. Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас өгсөн ч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Б.*******аас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1466368 төгрөгийг гаргулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.******* миний бие Төрийн банкинд ажиллаж байхдаа ******* корпорацаис Samsung Galaxy S5 маркын утсыг зээлээр ав байсан. Ажиллаж байх хугцааандаа утасны төлбөрийг 2 удаа төлж байсан. Одоо шүүхээр 1466368 төгрөг нэхэмжилснээс 2016 оны 02 сарын 18-ны өдөр 500000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 966368 төгрөгийг 2016 оны 03 сарын 4-ний дотоор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь Д.Б.*******т холбогдуулан хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 1466368 төгрөгийг төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* корпораци ХХК-ийн нэхэмжилсэн хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 1466368 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн ба хариуцагийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хуульд зааснаар хариуцагч Б.*******аас 19206 төгрөгийг тус тус гаргуулж,төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.
Уг захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 1466368 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 1466368 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 38412 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар хариуцагч Б.*******аас 19206 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ