Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2016/00114

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч:Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201******* оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2010 оноос 201******* он хүртэл Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан. 201******* оны 10 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон орон тооны цомхотголоор буюу төсвийн хэмнэлтээр аймгийн Татварын хэлтсийн даргын 201******* оны 10 сарын 27-ны өдрийн 102 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Татварын хэлтсийн дарга А.******* нь үндсэн ажилтнаа ажлаас нь чөлөөлж, шинээр ажилтан авсан байгаа нь төсвийг хэмнэж байгаа биш гэж үзэж байгаа тул Татварын хэлтсийн даргын буруу шийдвэрийг хянаж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Татварын хэлтсийг 8 цагийн жижүүр 6 сарын хугацаатай авсныг мэдээгүй тэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* нь Татварын хэлтэс холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанаас өмнө Татварын хэлтэст холбогдуулан шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж, шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ