Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2016/00110

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын *******ий хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь ******* сумын 2-р баригадад *******ын *******ий буц гэдэг газар малчин ээж *******гийн хүү болж мэндэлсэн. Улмаар тус сумдаа бага сургуульд орж суралцаж байгаад 3-р ангиасаа ээждээ тус болох зорилгоор сургуулиас гараад мал маллаж эхэлсэн юм. Энэ үед насанд хүрээгүй байсан учраас нэгдлээс цалин авч байгаагүй бөгөөд 1973 онд 16 нас хүрч нэгдлээс анх 800 гаран хурга нэр дээрээ авч маллан ******* гэх хүний хамт маллан тус оныхоо өвөл ******* орж өвөлжснөөр анхны ажлын гараагаа эхэлж байсан. Энэ үеэс эхлэн Баянхонгор аймгийн ******* сумын "" нэгдлийн 2-р баригадад 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1978 оныг дуустал бог мал маллаж байгаад нэгдлийн даргын шийдвэрээр тус "" нэгдлийн 1-р баригадад 1979 оны 01 сарын 01-ний өдөр шилжин 1989 оны 12 сарыг дуустал тус баригаддаа сарлаг үхэр маллаж өвөлд нь сувай үхэр маллах, зунд нь саалийн үнээ маллах, цөцгийн тос цохих зэрэг ажлуудыг хийж байгаад 1990 онд нэгдэл тарахад ажилгүй болон гарсан.

Ингээд би ажиллаж байсан дэвтрээ аваад аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад таны хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байна, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолго, архивын лавлагаа ав, ажилласан жилээ тогтоолго гэсэн шаардлага тавьсан тул аймгийн архиваас ажиллаж байсан талаараа архивын лавлагаа зэргийг гаргуулсан. Мөн надад олгосон 1975 оны улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр нь урагдсан байгаа тул жинхэнэ эзэмшигчээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Уг нь миний хөдөлмөрийн дэвтрүүдийг 2002 оны нийгмийн даатгалын газрын улсын үзлэг хийж нийт 16 жил ажилласан болохыг баталгаажуулсан мөртлөө одоо болохоор шүүхээр тогтоолго гэж байгааг би ойлгохгүй байгаа ч төрийн байгууллага шаардсан болохоор арга буюу ажилласан жилээ тогтоолгохоор танайд хандаж байна. Иймд:

1. Хөдөлмөрийн 1975 оны дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х.******* миний дэвтэр мөн болохыг тогтоолгох,

2. Баянхонгор аймгийн ******* сумын "" нэгдлийн 2-р баригадад 1973 оны 01 сараас эхлэн 1978 оныг дуустал малчнаар, 1979 оны 01 сараас 1989 оны 12 сарыг дуустал тус нэгдлийн 1-р баригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний 1981-1990 онд ажиллаж байсан нь 1980 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр тэтгэвэрт орно гэсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон. Мөн 1973-1978 онд ажиллаж байсныг нотлох баримт архив болон надад байхгүй тул мөн тогтоолгохоос татгалзаж байна. Миний 1975 оны хөдөлмөрийн дэвтэр нь овог, нэрийн зөрүүгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй. Иймд би гаргасан бүх хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон 1973-1989 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн хүсэлт гаргагч Х.*******ийн хүсэлтээсээ татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    *******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон 1973-1989 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. *******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 35100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Х.*******т олгосугай.

3.*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ