Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/00001/И |
Дугаар | 131/ШШ2016/00109 |
Огноо | 2016-02-16 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2016/00109
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Отгонтуяа нь хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгохгүйгээр эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Б.******* нь өөрт байгаа дутагдлаа засаж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ харилцан биелүүлж амьдрахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******оос 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Отгонтуяад олгосугай.
3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ