Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2016/00108

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******д холбогдох

3*******8000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөлөөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.******* нь 2015 оны 10 сарын 19-ний өдөр захиргааны зөрчил гаргасны улмаас ******* дугаарын автомашин түр саатуулагдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчилд захиргааны хариуцлага хүлээхээс зайлсхийж, мөн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны /байр/-ны төлбөрийг төлөөгүй тул 3*******8000 гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 10 сарын 19-ий өдөр зөрчил гаргасан нь үнэн. Одоо 3*******8000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нь Г.*******д холбогдуулан 3*******8000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 3*******8000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. Хариуцагч нь 3*******8000 төгрөгийг төлөх ба хариуцагчийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хуульд зааснаар хариуцагч Г.*******аас 3*******8000 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.*******д холбогдох төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 3*******8000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар хариуцагч Г.*******аас 11*******90 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Л.НАРАНГЭРЭЛ