| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00579/И |
| Дугаар | 131/ШШ2016/00106 |
| Огноо | 2016-02-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2016/00106
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
: Баянхонгор аймгийн ******* сум 4-р багт оршин , ВО80*********************706 регистрийн дугаартай, Цагаан шүдэт овогт Алтайн Цэцэгдарийн ,
: гийн Гурванбулаг сум *******-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******т холбогдох
Моторын үнэ, засварын зардал нийт 3500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******5 оны *******2 сарын 07-ны өдөр хүлээн ч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* нь 20*******5 оны 08 сарын 23-ны өдөр Архангай аймаг руу хуриманд оролцохоор манай машиныг гуйж, нөхөр бидний хамт ******* сумаас Гурванбулаг сум руу машинаа хүргэж өгөхөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан ба Б.******* нь 60 орчим километр газар хөлдүү тарвагны мах ачиж явсан. Тухайн үед эд зүйлийг хариуцаж, хохиролгүй болгоно гэж хэлсэн тул бид Улаанбаатар хот руу машиныг янзлуулж ирсэн. Иймд моторын үнэ, засварын хөлс нийт 3500000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.*******оос 3500000 төгрөг нэхэмжилснээс *******700000 төгрөгөөс татгалзан *******800000 төгрөг авахаар тохиролцож, хариуцагчтай эвлэрлээ. Мөн *******800000 төгрөгийг 20*******6 оны 03 сард багтаан авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.*******д *******800000 төгрөгийг 05 сарын дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь Д.*******т холбогдуулан моторын үнэ, засварын зардал нийт 3500000 төгрөгийг гаргуулах төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанаас өмнө 3500000 төгрөгийн *******700000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* *******800000 төгрөгийг 20*******6 оны 5 сард багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас 35475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. А.Цэцэгдарийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******т холбогдох 3500000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын *******700000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******800000 төгрөгийг 20*******6 оны 05 сард багтаан төлөхөөр зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг үй .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар ийн д төлсөн 70950 өгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Д.*******оос 35475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд
зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ