Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2016/00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* гэх газар оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 1982 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 7 хүүхэд төрүүлсэн, нас 53 хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна.

Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөж МХЗЭ-ийн илгээлт авч мал аж ахуй дээр гарч одоог хүртэл мал маллаж байна.

Иймд 1981-1990 оныг дуустал хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү?

Минйи бие нь дээрх онуудад нэгдлийн үнээ сааж саальчин хийж байсан.

Харин 1980 онд сургууль төгссөн, 1980 онд ажиллаж байгаагүй тул тогтоолгох шаардлагагүй..гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 20 дугаар албан бичиг, 1982 оны Хүндэт диплом, 1984 оны Баярын бичиг, 1987 оны талархалын бичиг, Д.*******ы 1982 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.Нүрмаа, З.Дашдаваа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

*******ын ******* нэрээр бичигдсэн 1982 оны 10 сарын 23-ны өдрийн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дэх овог болон төрсөн он сар өдөр нь *******ын *******гийн овог, төрсөн он, сар, өдөртэй тохирч байна.

Иймд 1982 оны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж *******ын *******г *******ын ******* гэж бичсэн гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд Саальчин аар ажилласан болох 1982 оны Хүндэт диплом, 1984 оны Баярын бичиг, 1987 оны талархалын бичиг, Д.*******ы 1982 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.Нүрмаа, З.Дашдаваа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Д.******* нь 1980 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар түүний 1980 онд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдоогүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 1980 онд сургууль төгссөн, 1980 онд ажиллаж байгаагүй тул тогтоолгох шаардлагагүй тухайгаа мэдүүлсэн тул 1980 онд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд *******ын ******* нэрээр бичигдсэн 1982 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоох, Д.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд Саальчин аар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *******ын ******* нэрээр бичигдсэн 1982 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******гийн 1980 онд ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд Саальчин аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.БАЯРЦЭНГЭЛ