Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2016/00102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Н.*******э шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1960 онд ******* суманд төрсөн. Одоо грүппт байдаг.

Тэгтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байсан тул шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд 1979 оноос 1983-1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.*******э нь манай эхнэрийн талын хамаатан юм. Өрөө хөдөө малтай, бие муу грүппд байдаг тул би түүнийг төлөөлж байна. Н.*******э нь 1979, 1980 онд мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1983 онд цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал улсад ажилласан юм.

Иймд 1979 оны 10-12 сар, 1980 он, 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ******* нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү?

Шүүх хуралдаанаар Н.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 1171 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 21-ний өдрийн 18 дугаар, ******* нэгдлийн 1984 оны 10 сарын 25-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит 4-р хурлын дотоод журам, 1985 оны 10 сарын 26-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит 7-р хурлын дотоод журам, 1986 оны 03 сарын 25-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн ээлжит 8-р хурлын дотоод журам, ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 02 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол, ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 01 сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 1983 оны 10 сарын 01 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Н.*******э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.*******э нь 1979 оноос 1990 оныг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Н.*******э нь 1979 онд 10-12 сар, 1980 онд бүтэн цалин авч байсан, 1979 оны 1-9 саруудад болон 1981 оноос 1983 оноос 05 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж, цалин авч байсан талаар нотлох баримт авагдаагүй байна.

Иймд 1979 онд ажилласан байдлаас 1-9 сарууд, 1981 оноос 1983 оноос 05 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Н.*******э нь 1979 оны 10-12 сар, 1980 он, 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 1171 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 21-ний өдрийн 18 дугаар, ******* нэгдлийн 1984 оны 10 сарын 25-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит 4-р хурлын дотоод журам, 1985 оны 10 сарын 26-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит 7-р хурлын дотоод журам, 1986 оны 03 сарын 25-ны өдрийн Нэгдлийн зөвлөлийн ээлжит 8-р хурлын дотоод журам, ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 02 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол, ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 01 сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 1983 оны 10 сарын 01 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт *******ын *******ийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ******* нэгдэлд Малчин аар 1979 оны 10-12 сар, 1980, 1983 оны 05 сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийг 1979 онд ажилласан байдлаас 1-9 сар хүртэл, 1981-1983 оны 05 сарын 31 ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ******* нэгдэлд Малчин аар 1979 оны 10-12 сар, 1980, 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл улсад ажилласан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч                            .БАЯРЦЭНГЭЛ