Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2016/00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, эрэгтэй, ВЙ*******6042717 регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ын Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.******* миний бие нь ******* сумын харъяат иргэн бөгөөд 1974 оны 0******* сарын 28-ны өдөр Ардын цэргийн албанд татагдаж 1978 оны 06 сарын 08-нд цэргээс халагдаж ирснээс хойш тус сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж 1990 оны өмч хувьчлал явагдаж нэгдэл тартал тасралтгүй ажилласан.

Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бөглүүлээгүй, хайнгадуу байсан байдал зэргээс болж ажилласан жил, үнэн зөв тогтоогдохгүй байдалд хүрээд байна.

Цэргээс халагдаж ирээд 1978 оны 09 сараас ******* нэгдэлд малчнаар орж уг нэгдэлд тасралтгүй 1992 оныг хүртэл тасралтгүй ажилласан билээ.

Дээрх байдлыг харгалзан ажилласан жилийг тогтоож өгнө үү?

Миний бие 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан боловч 1991, 1992 онуудад ажиллаж байсан талаархи баримт байхгүй..гэв.

Шүүх хуралдаанаар Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 сарын 0*******-ны өдрийн 301******* дугаар албан бичиг, мөн архивын 2014 оны 02 сарын 11-ний өдрийн 123 дугаар албан бичиг, Г.*******ын 1976, 1981 онуудын ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.******* нь 1978 оны 06 сарын сарын 08-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилласан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 сарын 0*******-ны өдрийн 301******* дугаар албан бичиг, мөн архивын 2014 оны 02 сарын 11-ний өдрийн 123 дугаар албан бичиг, Г.*******ын 1976, 1981 онуудын ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин 1991-1992 онуудад ******* нэгдэлд мал маллаж байсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигч нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй байх тул дээрх хугацаанд ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд ******* овогт *******ын *******ыг Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1978 оны 06 сарын сарын 08-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2-ийн 11*******.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ыг 1991-1992 онуудад ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1978 оны 06 сарын сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.БАЯРЦЭНГЭЛ