Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/05788

 

2024 11 20 184/ШШ2024/05788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* байр, 5в тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишигийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 5,950,000 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд зааснаар хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо, ногоон нуур зүүн баян цагаан 2 гудамж, 30 тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр шүүх тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Б.*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Баярсайханы *******г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Э.******* /утас:86255288/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН