Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2016/00099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай ******* гэлэн овогт *******ын *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь ******* онд төрсөн. 5******* настай, Би ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ******* сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал тасралтгүй 9 жил ажилласан.

Тухайн үеийн нэгдлийн ажилтан нь миний нийгмийн даатгалыг төлж бичилт хийж байсан болов ч хариуцлага алдаж, намайг томилж чөлөөлсөн тушаалуудыг бичээгүйгээс болж миний хөдөлмөрийн дэвтрийг хүчингүйд тооцож арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд 1980 оны 02 сарын 01-ний өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтыг үндэслэн Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* нь миний ээж бөгөөд өөрөө хөдөө мал малладаг тул би өмнөөс нь төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Миний ээж нь 1981 оноос 1989 оныг дуустал ******* сумын Улаан туг нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэв.

Шүүх хуралдаанаар Н.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн **************5 дугаар албан бичиг, 1980 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 198******* оны Баярын Гэрчилгээ, 1988 оны Баярын бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн *******-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Н.*******гийн 1980 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 198******* оны Баярын Гэрчилгээ, 1988 оны Баярын бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

******* гэлэн овогт *******ын *******г 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн *******-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* гэлэн овогт *******ын *******гийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн *******-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.БАЯРЦЭНГЭЛ