Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2016/00098

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо *******дын *******-р гудамж, *******30 тоотод оршин суух, ВЭ600*******2602 регистрийн дугаартай, Боржигон овогт Пилдуламын *******ы

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 сарын 2*******ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 19*******8 оны 0******* сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, эсгүүрчин, технологич, зохион бүтээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

П.******* нь 19*******8 оны 0******* сарын 15-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуйн үйлчилгээний төвд оёдолчин, эсгүүрчин, технологич, зохион бүтээгчээр ажиллаж байсан юм. Иймд нотлох баримтаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын маягт, 1991 оны 03 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргын тушаалын хуулбарууд, хавсралт, Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний газрын даргын тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч П.******* нь 19*******8 оны 0******* сарын 15-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчин, эсгүүрчин, технологич, зохион бүтээгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1991 оны 03 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээны комбинатын даргын тушаалын хуулбарууд, хавсралт, Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч П.*******ы ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пилдуламын *******ы 19*******8 оны 0******* сарын 15-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчин, эсгүүрчин, технологич, зохион бүтээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНГЭРЭЛ