Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2016/00097

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ВС9*******040619 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох

516000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******015 оны 01 сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******015 оны 09 сарын 19-ний өдөр захиргааны зөрчил гаргасны улмаас ******* маркын ******* дугаарын автомашин түр саатуулагдаж Н.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн *******7 дугаар зүйлд заасан зөрчилд захиргааны хариуцлага хүлээхээс зайлсхийж, мөн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны /байр/-ны төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие *******016 оны 09 сарын 19-ний өдөр захиргааны зөрил гаргасан нь үнэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралын Тэргүүлэгчдийн хурлын 10 дугаар тогтоол, Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр тогтоох тухай, Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хураамжийг бүх тээврийн хэрэгсэлд 4000 төгрөг, мотоцикльд *******000 төгрөгөөр тогтоосныг тус тус үндэслэн нийт 516 төгрөгийг *******016 оны 0******* сарын 0*******-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нь Н.*******д холбогдуулан 516000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 516000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. Хариуцагч нь 516000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1-д зааснаар Н.*******д холбогдох хохирол 516000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 516000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар хариуцагч Н.*******гаас 16130 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ