| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0014/Э |
| Дугаар | 000016 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 000016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Г.О
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1725003560248 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Дын А
Шүүгдэгч Д.Аыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуулт багийн 51-11 тоотод эхнэр Г.Отэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.А нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын гэртээ эхнэр Г.Отэй “хувцасаа хурдан өмсөж гарч ирсэнгүй” гэж маргалдан зодож биед нь тархи доргилт, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар:
Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн....”2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хажуу айлын залуу үүдний амбаар өргөлцөж байгаад дийлэхгүй байсан болохоор Аыг дуудсан чинь нуруу бөөр өвдөж ядаж байхад юм өргүүлэх гэлээ гээд уурлаад гарсан. Тэгээд намайг удалгүй дуудаад би гутлаа өмсөөд гарах гэтэл А хаалга онгойлгоод “юу хийгээд байгаа юм хурдал” гэсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөж байхад харахгүй байна уу гэхэд пизда минь хурдал гэсэн. Тэгэхээр нь чи зүгээр байхад намайг хараадаг хэн бэ гэсэн чинь шууд орж ирээд цохиод авсан. Тэгээд гэрт намайг зодсон. Бага охин А руу машины түлхүүр авч шидэн дуугүй бай та нарыг ална шүү гэж орилоход том охин АН голоор орж ирэхэд охины хөлөн дээр нь гишгэж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /24-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13156 дугаартай: Г.Оийн биед дархи доргилт, нуруу баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-55-р, 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. Хөдөө явж ирээд нуруу өвдөөд хэвтэж байхад хажуу айлын хүн дуудсан. Эхнэрээ дуудсан гарч ирэхгүй байхаар нь гэрт ороод маргаад уур хүрээд 3 удаа цохиж авсан. Миний буруугаас боллоо гэжээ.
Хохирогч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед хэн гишгэснийг мэдэхгүй хүүхдийн хөл гэмтчихсэн байхаар нь хүүхдээ аваад хот яваад Цагдаад мэдэгдсэн юм. Одоо бид эвлэрсэн гэжээ
Шүүгдэгч Д.А 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэртээ эхнэр Г.Отэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Аын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д овогт Дын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ