Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00092

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******7-р гудамж, *******3 тоотод оршин суух, ДЮ8802*******70******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 20*******5 оны ************** сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтсийн дарга Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтсийн даргын 20*******2 оны 04 сарын *******6-ны өдрийн 2 дугаар тушаалаар бичиг хэрэг, хөрөнгө хариуцсан ажилтнаар түр томилогдон ажиллаж, 20*******2 оны 09 сарын *******0-ны өдөр жинхэлж, тэтгэврийн байцаагчаар томилогдсон тушаал гарсан. 20*******5 оны ************** сарын *******6-ны өдөр нийгмийн даатгалын хэлтсийн архивт намайг ажлаас чөлөөлсөн 20*******3 оны *******2 сарын 06-ны өдрийн 78 дугаар тушаал байсныг мэдсэн. Уг тушаалд хуулийн үндэслэл болон бусад шалтгааныг огт заагаагүй Ч.Золзаяаг томилсон байсан. Намайг чөлөө авснаас хойш одоо хүртэл миний нийгмийн даатгалыг төлсөн боловч намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* даатгалын хэлтсийн даргад 20*******3 оны *******2-р сарын 03-ны өдөр би жирэмсний болон амаржсаны чөлөөгөө авъя гээд өргөдлөө өгөхөд хариу өгөөгүй, миний нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөөд байсан учир би чөлөө олгосон гэж ойлгосон. Дараа нь 20*******5 оны *******0-р сард ажилдаа оръё гэж хүсэлт гаргахад өөр хүн ажилд авсан, чи төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцээгүй учраас чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Миний ажлын байранд 20*******3 оны 02-р сард төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт зарлагдаж, шалгалтад өөр хүн тэнцээд ажилд орсон байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 0-3 настай хүүхэдтэй эхийг ажлаас нь халах үндэслэлгүй тул ******* даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 6573*******08 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч: Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдээ асарч байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байсан учир тэр хугацааны цалинг өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд төрийн захиргааны албан хаагч ажиллах ёстой. Гэтэл П.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж ажлаас халсан тушаал гаргасан нь буруу, ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.******* нь Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад ажиллаагүй хугацааны цалин 6573*******08 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.4-т захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульчилсан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.*******-д заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул П.*******ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.*******, *******23 дугаар зүйлийн *******23.3-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

*******. П.*******ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн ******* даатгалын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Зохигч шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш *******0 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                Л.НАРАНГЭРЭЛ