Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1983 оны 07 сарын 13 ны өдрөөс эхлэн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар орж 1990 оныг дуустал ажилласан юм. Энэ тухай миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байсан боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсноос болж тэтгэвэртээ гарч чадахгүй байна. Аймгийн архиваас ажилласан үеийн баримт шүүхэд миний авч байсан цалин он оноороо гарч ирсэн учир 198******* оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү..гэжээ

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.******* нь миний дүүгийн нөхөр юм. Өөрөө хөдөө мал малладаг тул би өмнөөс нь шүүхэд төлөөлж байна. Ж.******* нь 1987 оноос ******* сумын *******ын зам нэгдэлд мал маллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул архивын лавлагаа гаргуулсан юм.

Иймд архивын лавлагааг үндэслэн 1983 оны 07 сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү? Архивын лавлагаагаар 1988 онд ажилласан тухай баримт гараагүй тул хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар Ж.*******гийн иргэний үнэмлэх, Архивын тасгийн 2013 оны 0******* сарын 01-ний өдрийн 632 дугаар лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Ж.******* нь ******* сумын *******ын зам нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 23 ны өдрийн 17 дугаар тушаалаар 198******* оны 07 сарын 13-ны өдрөөс ямаачнаар ажилд орж 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажилласан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 0******* сарын 01-ний өдрийн 632 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна.

Харин Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 0******* сарын 01-ний өдрийн 632 дугаар лавлагаагаар Ж.******* нь 1988 онд ажиллаж, цалин авч байсан талаар бичилт хийгдээгүй, энэ онд ажилласан талаар баримт байхгүй, хүсэлт гаргагч нь хуульд заасан Зохигч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул хүсэлт гаргагчийн 1988 онд ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд 198******* оны 07 сарын 13-ны өдрөөс 1987 оны 12 сарын 31 хүртэл, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл тус тус Ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ