Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/00061/И |
Дугаар | 131/ШШ2016/00089 |
Огноо | 2016-01-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00089
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: ******* мандал ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох Барьцаат зээлийн гэрээний үүрэг 1.125.820 төгрөгийг гаргуулах ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.******* нь ******* мандал ХХК-ийн авто ломбарднаас 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр барьцаагүй сарын 10 хувийн хүүтэй 2.300.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2014 оны 11 сарын 04-ний өдрийн төлөлтөөс хойш уг зээл төлөгдөөгүй.
Иймд Д.*******ээс зээлийн үлдэгдэл 1.125.820 төгрөгийг алданги, хүүгүйгээр нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор сумын Хоршоологчдын холбооны байранд байрлах ******* мандал ХХК-нь Д.*******ийг үлдэгдэл зээл 1.125.820 төгрөгийг 2016 оны 02 сарын 26 ны өдөр төлөхийг зөвшөөрч байна.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор сумын ******* тоотод оршин суугч Д.******* би Хос Эрдэнэ Мандал ХХК-ийн автоломбардаас 2.300.000 төгрөг зээлсэн. Үлдсэн 1.125.820 төгрөгийг төлөөгүй нь үнэн болно.
Д.******* би 1.125.820 төгрөгийг 2016 оны 02 сарын 26 хүртлэх хугацаанд бүрэн төлж барагдуулна..гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* мандал ХХК-аас 2014 оны 07 сарын 01-ний өдөр 2.300.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн 1.125.820 төгрөгийг 2016 оны 02 сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* мандал ХХК-д төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан барьцаат зээлийн гэрээний үүргийн 1.125.820 төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* мандал ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Д.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 15785 төгрөг, хариуцагч Д.*******ээс 15785 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* мандал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Д.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ