Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн Н.*******, Ч.,******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хадам аав болох Э.******* нь хадам эх Ч.*******тэй 1995 онд танилцаж 1995 оны 04 сараас эхлэн нэг гэрт орж Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багт мал маллаж амьдралаа эхлүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа 2001 оны 09 сарын 14-ний өдөр охин Ц.*******ыг төрүүлсэн. Талийгаач Ч.******* 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан тул охин Ц.*******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагтай байна. Иймд Э.*******, Ч.******* нарыг 1995 оноос 2014 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл хамтран амдарч байсныг тогтоож өгнө үү?гэв.

Шүүх хуралдаанаар Г.*******, Э.******* нарын иргэний үнэмлэх, *******ын *******ын төрсний гэрчилгээ, Ч.*******гийн нас барсны гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 0079 дугаар тодорхойлолт, гэрч Л.Тунгалаг, Г.Лхамдэгд нарын мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.*******ийн Н.*******, Ч.******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Чунагийн ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь нас барсны 0041358-Г-22 тоот гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Н.*******, Ч.******* нарын хамтран амьдарч байх хугацаанд 2001 оны 09 сарын 14 ний өдөр охин Ц.******* төрсөн болох нь *******ын *******ын 0000754704-Г-01 дугаар төрсний гэрчилгээ, гэрч Л.Тунгалаг, Г.Лхамдэгд нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 0079 дугаар тодорхойлолт, гэрч Л.Тунгалаг, Г.Лхамдэгд гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар Н.*******, Ч.******* нар нь 1995 оноос 2014 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болох нь тогтоогдсон байх тул хүсэлт гаргагч Г.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 , 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Барга овогт Эрэндоогийн *******, Соном овогт Чунагийн ******* нарыг 1995 оноос 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.БАЯРЦЭНГЭЛ