Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/00064/И |
Дугаар | 131/ШШ2016/00084 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00084
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* мандал ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, ******* тоотод оршин суух, эрэгтэй, ********* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******д холбогдох
Зээлийн 1*******20900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.******* нь 2014 оны 12 сарын 1-ний өдөр ******* мандал ХХК-ийн Авто ломбарднаас 10 хувийн хүүтэй, эргэн төлөлттэй, 1000000 төгрөг, 201******* оны 12 сарын 02-ны өдөр 10 хувийн хүүтэй 1*******00000 төгрөгийг тус тус зээлсэн. 201******* оны 03 сарын 30-ны өдрөөс зээлийг төлөөгүй тул Г.*******аас зээлийн үлдэгдэл болох 1*******20900 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* мандал ХХК-ийн Авто ломбарднаас 10 хувийн хүүтэй, эргэн төлөлттэй, 1000000 төгрөг, 201******* оны 12 сарын 02-ны өдөр 10 хувийн хүүтэй 1*******00000 төгрөгийг тус тус зээлсэн нь үнэн. Одоо үлдэгдэл болох 1*******20900 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 1*******2090 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* мандал ХХК-ийн төлөөлөгч Д.******* нь Г.*******д холбогдуулан зээлийн 1*******20900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* мандал ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн 1*******20900 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4248******* төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас 21242 төгрөгийг, төрийн сангийн данснаас 21242 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ******* мандал ХХК-ийн төлөөлөгч Д.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдуулан зээлийн 1*******20900 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******- зааснаар ийн д төлсөн 4248******* өгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 21242 төгрөгийг, төрийн сангийн данснаас 21242 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ