Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/00058/И |
Дугаар | 131/ШШ2016/00083 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ВВ6*******02*******703 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 20*******6 оны 0******* сарын *******2-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний *******979 оын 04 сарын 0*******-ний өдрөөс *******987 оны 03 сарын 2*******-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдлийн 3-р бригадад болон тус аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 20*******6 оны 0******* сарын **************-ний өдрийн 27 дугаар лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь *******979 оны 04 сарын 0*******-ний өдрөөс *******987 оны 03 сарын 3*******-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, , Баянхонгор аймгийн архивын тасгийн 20*******6 оны 0******* сарын **************-ний өдрийн 27 дугаар лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар *******ын *******ийн *******979 оны 04 сарын 0*******-ний өдрөөс *******987 оны 03 сарын 3*******-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ