Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, 13-р гудамж, *******а тоотод оршин суух, ВП64*******080******* ргистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн

 Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 01 сарын *******ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1*******81 оны 07 сараас 1*******83 оны 06 сарыг дуустал Баянхонгор аймгийн ******* Цэцэглэлт нэгдлийн 4-р бригадад ажиллаж байгаад1*******83 онд Улаанбаатар Анагаах ухааны дунд сургуульд сурч төгсөөд 1*******85 оноос 1**************0 оныг дуустал хугацаанд тус аймгийн ******* сумын ХАА-н 4-р бригадын бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 01 сарын *******-ны өдрийн 30 дугаар лавлагаа, тус аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1*******86 он, 1*******8******* оны 07 сарын 18-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар, 1*******84 оны 10 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Д.******* нь 1*******85 оны 07 сарын 10-ны өдрөөс 1**************0 оны ******* сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 01 сарын *******-ны өдрийн 30 дугаар лавлагаа, тус аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1*******86 он, 1*******8******* оны 07 сарын 18-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар, 1*******84 оны 10 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******гийн 1*******85 оны 07 сарын 10-ны өдрөөс 1**************0 оны ******* сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.НАРАНГЭРЭЛ