Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/00073/И |
Дугаар | 131/ШШ2016/00081 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р баг, *******-р гудамж, *******б тоотод оршин суух, ВЮ63111262 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний 1*******88 оны 01 сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* ахлах сургуульд үйлчлэгчээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1*******88 оны 01 сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн 2-р 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилласан, захирлын тушаалаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1*******88 оны 01 сарын 1*******-ны өдрийн 02 дугаар, 1*******8******* оны 06 сарын 1*******-ний өдрийн *******0 дугаар, 1**************0 оны 0******* сарын 30-ны өдрийн 38 дугаар, 1**************1 оны 10 сарын 02-ны өдрийн 78 дугаар, 1**************2 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Ц.******* нь 1*******88 оны 01 сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн 2-р 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р дунд сургуулийн захирлын 1*******88 оны 01 сарын 1*******-ны өдрийн 02 дугаар, 1*******8******* оны 06 сарын 1*******-ний өдрийн *******0 дугаар, 1**************0 оны 0******* сарын 30-ны өдрийн 38 дугаар, 1**************1 оны 10 сарын 02-ны өдрийн 78 дугаар, 1**************2 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар *******ийн *******ийн 1*******88 оны 01 сарын 01-ний өдрөөс 1********************* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны ******* дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ