Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/00084/И |
Дугаар | 131/ШШ2016/00080 |
Огноо | 2016-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2016/00080
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ
татгалзсан татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний 1989 оны 04 сарын 26-ны өдрөөс 1989 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Угалз хоршоонд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ажилласан жил тогтоолгоххүсэлт гаргаснаасаа татгалзаж байна. Надад гэрч, архивын лавлагаа байхгүй. Өөр нотлох баримт баримт байхгүй учир гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1989 оны 04 сарын 26-ны өдрөөс 1989 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Угалз хоршоонд шавар будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ийн хүсэлтээсээ татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар
зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 35100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Г.*******эд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлт гаргагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ