| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/00045/И |
| Дугаар | 131/ШШ2016/00079 |
| Огноо | 2016-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2016/00079
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ
татгалзсан татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авчхянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1970 онд төрсөн. Би 1986 оны 06 сард Баянхонгор аймгийн ******* сумын Санаачлага нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар орж, 1988 оныг дуустал ажиллаж байгаад цэрэгт явсан. 1990 оны 10 сарын 18-ны өдөр цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаад өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо группт биеийн эрүүл мэндийн шалтгаанаар орох болсон тул миний 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ******* сумын Санаачлага нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.*******ын 1986 оноос 1988 оныг дуустал хугацааг тогтоолгох хүсэлт гаргасан боловч улсаас нөхөн тооцолтоор 10 жил авсан. Уг 10 жилээр группт орсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан. Уг хугацааг шүүхээр тогтоох шаардлагагүй болсон тул татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ******* сумын Санаачлага нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн хүсэлтээсээ татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 35100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Б.*******ад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ